Хятад Японы харилцааг зөв замаар эрүүл хөгжүүлэхэд Хятадын тал бэлэн байна

2019-02-03 16:07:04
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятад Японы харилцааг зөв замаар эрүүл хөгжүүлэхэд Хятадын тал бэлэн байна

2-р сарын 2-нд Бээжинд Хятадын төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад харилцааны сайд Ван И Хятад Японы аюулгүйн яриа хэлцэл болон гадаад харилцааны яамны тогтмол зөвшилцөлд оролцохоор Хятадад ирсэн Японы Гадаад харилцааны яамны дээд албан хаагч Такео Моритай уулзсан байна. Ван И хэлэхдээ, 2019 он бол Хятад Японд авч хэлбэл чухал он болно. Японы талтай хамтаар харилцан итгэлцлээ нэмэгдүүлж, эргэлзээгээ багасгаж, буруу магадлалт хийхээс зайлсхийж, Хятад Японы харилцааг зөв замаар эрүүл хөгжүүлэхэд Хятадын тал бэлэн байна. 2018 онд Ши Жиньпин дарга ерөнхий сайд Абе Шинзотой олон удаа уулзаж, Хятад Японы харилцааг сайжруулан хөгжүүлэх талаар чиглэл тодорхойлж, хоёр орны ерөнхий сайд ч харилцан айлчилж, Хятад Японы харилцаа хэвийн замд буцан ирсэн юм. Хоёр орны олон салбар дахь хамтын ажиллагаа ч шинэ уур амьсгалтай болсон. Энэ байдал тийм хялбар ирээгүй юм. Хоёр талаараа шинэ донсололт гарахаас зайлсхийх хэрэгтэй. Иймээс Хятад Японы улс төрийн 4 баримт бичгийг чанд баримтлан хоёр орны харилцааны улс төрийн үндэс суурийг хамгаалах хэрэгтэй. Үүний зэрэгцээ цаг үетэй зурэг урагшилж, хоёр орны харилцаанд зөв энерги сэлбэж, Хятад Японы “харилцан хамтын ажиллагааны түнш, харилцан заналхийлэл болохгүй гэсэн нийтлэг ойлголтыг хэрэгжүүлэх хэрэгтэй гэжээ. Тэрээр цохон тэмдэглэхдээ, тогтворгүй олон улсын нөхцөл байдалд Хятад Японы харилцааг тогтвортой хөгжүүлэхийг батлах нь хоёр орны олон улсын болон бүс нутгийн үйл хэрэгт зохицуулалт хамтын ажиллагаа өрнүүлэхэд ашигтай гэжээ.


Такео Мори хэлэхдээ, Япон Хятадын харилцаа сайжран хөгжиж байгааг Японы тал нандигнан үзэж, Хятадын талтай хамтаар хоёр орны удирдагчийн нийтлэг ойлголтыг хэрэгжүүлж, олон салбар дахь солилцоо хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн хүмүүнлэгийн солилцоог нэмэгдүүлэн хоёр орны харилцааг хөгжүүлэхийн төлөө чармайхад Япоын тал бэлэн байна гэжээ. Гэрэлт орчуулав

Их уншсан

холбоотой мэдээ