“Исламын улс”-ын нэг удирдагчийг устгажээ

2019-02-03 16:12:49
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Иракийн Аюулгүйн сэргийлэлт хамгаалалтын салбарын албаны хүн Садик Хуссини 2-нд хэлэхдээ, Шитийн бүлгийн зэвсэгт хүчин “Ардын дайчилгааны байгууллага” 2-ны өдөр оновчтой мэдээллийн дагуу Диала мужийн төв Баакуба хотоос зүүн хойш 56 километр зайтай уулархаг бүсэд байрлаж байсан “Исламын улс” бүлэглэлийн объектыг бөмбөгдөж, уг бүлэглэлийн уг уулан бүсийн зэвсэгт этгээдийн орогнох орон байр, зам харилцааны асуудлыг хариуцаж байсан нэг удирдагчийг устгасан байна гэжээ.

Харин мөн өдрийн өглөө “Исламын улс” зэвсэгт бүлэглэл Анбар мужийн хилийн заставыг дайрч, нэг хүний аминд хүрч, нэг хүнийг шархдуулжээ.





Д.Хүчитбаатар

Их уншсан

холбоотой мэдээ