Зах зээлийн тогтвортой байдлыг хангаж ажиллахыг шаардав

Д.Хүчитбаатар 2019-02-04 15:04:10
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Саяхан Хятадын Хөгжил өөрчлөлтийн үндэсний хороо мэдэгдэл нийтэлж, орон нутгуудын гол гол хянаж удирдах байгууллага нэгж 2019 оны цагаан сараас хоёр чуулган хүртэлх хугацаан; зах зээлийн эрэлт нийлүүлэлт, үнэ ханшийн тогтвортой байдлыг ханган, ард олон сар шинээ баяр хөөртэй, амар амгалан тэмдэглэн өнгөрүүлэхийг баталгаажуулж, хоёр чуулган амжилттай чуулахад зах зээлийн таатай орчин бүрдүүлэх хэрэгтэй гэжээ.

Орон нутгийн зах зээлийн хяналт удирдлагын байгууллагууд үр тариа, өндөг, хүнсний ногоо, мах, сүү зэрэг амьжиргааны зайлшгүй шаардлагатай бараа бүтээгдэхүүн, зам тээвэр, аялал жуулчил зэрэг үйлчилгээний зах зээлийн үнийн өөрчлөлтийг нягт хянах хэрэгтэй. Ялангуяа гахай, үхэр, хонь, тахиан махны үнэ ханшид тавих хяналтаа эрчимжүүлэх хэрэгтэй. Баярын амралтын үеэр хэрвээ цаг агаарын зэрэг онгой байдал үүсвэл онц байдлыг зохицуулах механизмыг тэр даруй ажиллуулах хэрэгтэй. Шаардлагатай үед олон газар нэгдэж хамтарсан зохицуулалтын механизм ажиллуулж, бүтээгдэхүүний ханшийн түр нөхөн олговор өгөх замаар иргэдийн амьжиргааг баталгаажуулах хэрэгтэй гэжээ.



Их уншсан

холбоотой мэдээ