​Үндэстнүүдийн ард түмэнд сар шинийн мэндчилгээ дэвшүүлэв

2019-02-04 15:18:46
Comment
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Үндэстнүүдийн ард түмэнд сар шинийн мэндчилгээ дэвшүүлэв

3-нд Бээжин хотноо ХКН-ын төв хороо, Төрийн зөвлөл 2019 оны шаргачин гахай жилийн сар шинийн баярын золголт зохиов. ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин үг хэлж, Намын төв хороо, Төрийн зөвлөлийн нэрийн өмнөөс Хятадын үндэстнүүдийн ард түмэн, Хонконг, Макаогийн засаг захиргааны онцгой бүсийн ахан дүүс, Тайванийн ахан дүүс, гадаадад буй Хятадын цагаач иргэдэд сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ.

Ардын их хурлын ордон хөөр баяраар бялхаж байлаа. Олон салбарын 2000 гаруй хүн хуран цугларч, сар шинийн баяраа угтжээ. Үдээс өмнө 10 цагийн үед, Ши Жиньпин тэргүүтэй нам төрийн удирдагчид Ардын их хурлын ордны танхимд орж ирлээ. Ши Жиньпин үг хэлж, юуны өмнө нийт ард түмэндээ сар шинийн баярын мэндчилгээ дэвшүүлсэн байна.

Үндэстнүүдийн ард түмэнд сар шинийн мэндчилгээ дэвшүүлэв

Тэрээр: Өнгөрсөн нэг жил Хятадууд тасралтгүй урагшилж олон амжилт гаргасан. Хятадын эдийн засаг тогтвортой байдлын дунд урагшилж, онц их эрсдэлээс хамгаалах, ядуурлыг нарийвчлан арилгах, бохирдлыг бууруулах зэрэг гурван талаар илэрхий ахиц гаргалаа. Батлан хамгаалах ба цэрэг армийн өөрчлөлтийг улам гүнзгийрүүлж, Хятадын онцлогтой их гүрний гадаад харилцааны шинэ хуудсыг нээж, намыг бүх талаар цэгцлэх ажлыг гүнзгийрүүлж байна. Нийгэм тогтвортой, иргэдийн сэтгэл ханамж улам нэмэгдэн, намын XIX хурлын үзэл баримтлалыг хэрэгжүүлэх ажилд сайн эхлэл тавьсан. Нам улс орны хөгжлийн бүх амжилт ард түмний гараар бүтсэн юм. Ард түмэндээ түшиглэвэл давж туулахгүй бэрхшээл гэж үгүй, биелүүлж чадахгүй аугаа их үйлс гэж үгүй юм гэжээ.

Үндэстнүүдийн ард түмэнд сар шинийн мэндчилгээ дэвшүүлэв

2019 оны талаар Ши Жиньпин: Хятад улс шинэ эриний Хятадын онцлогтой социалист үзэл санаагаар удирдлага болгож, чансаатай хөгжлийг ахиулан, ард олны ололт амжилт, аз жаргал, аюулгүй байдлыг дээшлүүлж, эдийн засгийн эрүүл тогтвортой хөгжил, нийгмийн тогтвортой байдлыг хэвээр хадгалан, чинээлэг нийгмийг бүх талаар байгуулахад шийдвэртэй үндэс суурь тавьж, БНХАУ байгуулагдсны 70 жилийн ойг шилдэг амжилтаар тэмдэглэх болно гэжээ.

Тэрээр: Шинэ жилээ хамтдаа угтаж, хуучин жилээ үдэн мордуулж байна. Жилийн турш завгүй ажилласны эцэст, гэр бүлээрээ битүүний хоолоо идэж, битүүний үдшийг өнгөрөөж байгаа нь халуун бүлийн баяр, амьдралын сайн сайхныг эдэлж буй хэрэг юм. Гэр бүлдээ ачлалтай, улс орондоо зүтгэлтэй байх нь Хятадын үндэстнүүдийн шилдэг уламжлал юм. Бүх нийтээрээ эх оронч сэтгэлийг дэмжиж, социализмын үнэт зүйлийн үзлийг бий болгон хэрэгжүүлж, эх оронч үзэл, нийтэч үзэл, социалист үзэл санааг өндөрт өргөн, гэр бүлээ хайрлах ба эх орноо хайрлахыг нэгтгэж, хүн бүр, гэр бүл бүхэн Хятадын үндэстнүүдийн их гэр бүлийн төлөө хувь нэмрээ оруулах хэрэгтэй гэж цохон тэмдэглэсэн юм.

Ши Жиньпин: Хятадууд эрт дээр үеэс ачлал журмыг дээдэлдэг. Хятадын хүн ам хөгширч байгаа учраас өндөр настны ажил төрлийг ихээр хөгжүүлж, бүх өндөр настныг аз жаргалтай байлгах хэрэгтэй. нийт нам, бүх цэрэг, үндэстнүүдийн бүх ард түмэн ХКН-ын хүчирхэг удирдлагаар, зүрх сэтгэл нэгтэйгээр хөгжин дэвшиж, Хятадын ард түмний сайн сайхан амьдрал, Хятадын үндэстнүүдийн сайхан ирээдүйг шаргуу хөдөлмөрөөр бүтээж, дэлхийн олон орны ард түмэнтэй хамтдаа хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг бүтээн байгуулна гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ