Орос, Турк, Иран гурван орны ерөнхийлөгч хэлэлцээ хийнэ

2019-02-04 15:19:04
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

3-нд ОХУ-ын ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Пецков: 14-нд Оросын өмнөд нутгийн Сочи хотод Орос, Турк, Иран гурван орны ерөнхийлөгч нар гурван талт хэлэлцээ хийнэ гэжээ.
Мөн өдөр Оросын Сообщениесонин Пецковын үгээс эш татаж: 14-нд Сочид ОХУ-ын ерөнхийлөгч Путин, Туркийн ерөнхийлөгч Эрдоган нар уулзана. Путин мөн өдөр Эрдоган болон Ираны ерөнхийлөгч Рохани нартай гурван талт хэлэлцээ хийнэ гэжээ.
Оросын хэвлэлийн мэдээлснээр, гурван орны ерөнхийлөгч нар СирийнИдлиб мужийн байдал, АНУ Сириэс цэргээ татах асуудлаар хэлэлцээ хийх юм.

1-р сарын 23-нд Москва хотноо Путин, Эрдоган нархэлэлцээ хийж, Сирийн байдал, Турк, Сирийн хилийн Сирийн талд аюулгүйн бүс байгуулах зэрэг асуудлыг авч хэлэлцсэн юм. Хоёр орны удирдагч ойрын үед Орос, Турк, Иран гурван орны удирдагчдын уулзалт хийж, Астанагийн үйл явцыг ахиулахаар зөвшилцөн тогтжээ.

Их уншсан

холбоотой мэдээ