Талибаны төлөвлөгөөг зэмлэв

2019-02-04 15:25:27
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

3-нд, Афганистаны ерөнхийлөгч Гани: Талибанчуудын өргөн барьсан энхийн хэлэлцээр тохиролцсоны дараа Афганистаны үндэсний армийг тараах тухай төлөвлөгөө бол засгийн газрын аюулгүй байдлын системд чиглэсэн хуйвалдаан юм. Үүнийг хатуу зэмлэн буруушааж байна гэжээ.  Сүүлийн үед АНУ-тай хэлэлцээр хийсэн Талибаны төлөөлөгчдийн тэргүүн Шер Мохаммад Аббас Станикзай: Одоо байгаа Афганистаны арми хууль бус бөгөөд АНУ-ын тусламжаар байгуулагдсан юм. АНУ Афганистанаас армиа татвал Афганистанд арми байх шаардлагагүй гэжээ.

Ерөнхийлөгч Гани: Энэ бол хуйвалдаан юм. Энэ нь Афганистаны үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах хүчнийг бусниулж, улмаар Афганистаны дотоодод тогтворгүй, замбараагүй байдал бий болгох зорилготой юм гэжээ. Аюулгүй байдал, батлан хамгаалахын хүчгүйгээр амар амгаланг баталгаажуулах боломжгүй гэж Афганистаны ерөнхийлөгчийн ордон мэдэгдэлдээ тэмдэглэжээ.
Ренчинсоо

Их уншсан

холбоотой мэдээ