Бүх Хятадын зам тээврийн байдал тогтвортой байна

2019-02-04 15:32:29
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

3-нд Нийгмийг аюулаас хамгаалах яамны мэдээлснээр, цагаан сарын тээврийн үеэр бүх Хятадын зам тээврийн байдал тогтвортой байна.

3-ны байдлаар, цагаан сарын тээврийн эхний хоёр долоо хоногт замын осол, нас барсан хүний тоо өнгөрсөн оны мөн үеэс 26, 45 хувиар тус тус буурчээ. 10-аас дээш хүн нас барсан томоохон осол гараагүй байна.

Нийгмийг аюулаас хамгаалах яамны албаны хүн хэлэхдээ: Цагаан сараас өмнөх нутаг буцах оргил үеийг амжилттай давсан, зарим нутгийн хэсэг газар ачаалал ихтэй байсныг эс тооцвол бүх Хятадын гол замуудын зам тээврийн байдал тогтвортой, урт хугацаагаар зам түгжрэх буюу хүн машин их хэмжээгээр саатуулагдсан явдал гараагүй гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ