Ши Жиньпин Суданы ерөнхийлөгчид баярын цахилгаан илгээв

2019-02-04 15:38:12
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

4-нд, БНХАУ-ын дарга Ши Жиньпин Бүгд Найрамдах Судан улсын ерөнхийлөгч Аль-Башир Баширт баярын цахилгаан илгээж, хоёр орон дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойд баяр хүргэжээ.
Ши Жиньпин баярын цахилгаандаа: Судан бол БНХАУ-тай хамгийн эрт дипломат харилцаа тогтоосон Африкийн орнуудын нэг юм. Дипломат харилцаа тогтоосон 60 жилийн турш, хоёр орны харилцаа эрүүл, тогтвортой хөгжиж, олон салбарын хамтын ажиллагаа баялаг үр дүнд хүрч ирлээ. 2015 онд Хятад, Судан стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон. Хоёр орны харилцааны хөгжлийг би ихэд чухалчилдаг. Тантай хамт, хоёр орон дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн боломжийг ашиглан, Нэг бүс нэг зам бүтээн байгуулалтын хүрээнд олон салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, Хятад, Африкийн хамтын ажиллагааны чуулганы Бээжингийн дээд уулзалтын үр дүнг хэрэгжүүлэн, Хятад, Суданы стратегийн түншлэлийн харилцааг тасралтгүйхөгжүүлэхэд бэлэн байна гэжээ.
Башир баярын цахилгаандаа: Судан, Хятад дипломат харилцаа тогтоосон 60 жил бол түүхэн чухал ач холбогдолтой томоохон үйл явдал юм. 60 жилийн турш, Судан, Хятад хоёр талын харилцаа олон салбарт тогтвортой хөгжлөө. Хоёр орны найрамдал, хамтын ажиллагааг улам эрчимжүүлж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцын үзэл баримтлалаар, Нэг бүс нэг зам бүтээн байгуулалтад идэвхтэй оролцон, хоёр орны стратегийн түншлэлийн харилцааг илүү өндөр түвшинд хөгжүүлэхэд Суданы тал бэлэн байна гэжээ.
Мөн өдөр, Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Суданы ерөнхий сайд Мутазз Мусад баярын цахилгаан илгээжээ. Ренчинсоо

Их уншсан

холбоотой мэдээ