Хятадын цагаан сарыг тэмдэглэцгээж байна

2019-02-04 15:54:50
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятадын цагаан сарыг тэмдэглэцгээж байна

Өнөөдрөөс Хятадын цагаан сарын баярын урт амралт эхэлж байна. Аялал жуулчлалын Шиэчэн компанийн нийтэлсэн "2019 оны цагаан сарын урт амралтын аялал жуулчлалын урьдчилсан тайлан"-гаас үзвэл, 2019 оны цагаан сарын урт амралтаар, давхардсан тоогоор 400 гаруй сая хүн аялахаар төлөвлөж байна. Үүнд, давхардсан тоогоор 7 сая хүнхилийн чанадад аялах юм байна. Мөн дэлхийн олон газар олон төрлийн баярын үйл ажиллагаа зохиож, аялал жуулчлалын арга хэмжээ авч, цагаан сараа хамтдаа тэмдэглэж байгаа ажээ.

Хятадын цагаан сарыг тэмдэглэцгээж байна

1-р сарын 31-нээс 2-р сарын 11 хүртэл Хонконгийн Шижиүлүн буудал, Шэньжэний Фүтянь буудал хоорондын хурдны галт тэргийгөдөр бүр 12 хосоор нэмэхээр болжээ. 2-р сарын 4-ний00 цагаас 11-ний 00 цаг хүртэл, Хонконг-Жүхай-Макаог холбосон гүүрээр жижиг машин явахад төлбөр авахгүйюм байна.Цагаан сарын үеэр Хонконг-Жүхай-Макаог холбосон гүүрээр зорчих автобуснууд ээлжээ нэмж, хүмүүсийн аялах шаардлагыг хангах юм байна. Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн засгийн газрын хил нэвтрэх газраас төсөөлснөөр, энэ жилийн цагаан сарын үеэр, давхардсан тоогоор 7 сая 320 мянган хүн тэнгис, хуурай газар, агаарын хяналттай буудлаар Хонконгод ирж буцах юм байна.

Хятадын цагаан сарыг тэмдэглэцгээж байна

Энэ жилийн цагаан сарын үеэр Хятадын жуулчдыг хүлээж авахын төлөө Японы засгийн газар, ард иргэд анхаарлаа хандуулж байна. Цагаан сарын үеэр Хятадын жуулчид мөн Сингапурт олноороо очдог юм. Хятадын жуулчид гадаадад аялах явдалд хандуулж, Хятадаас олон оронд суугаа Элчин сайдын яам анхааруулга нийтэлж, Хятадын жуулчид холбогдох орны хууль дүрмийг мөрдөн сахихыг анхааруулсан байна.

Их уншсан

холбоотой мэдээ