Сар шинийн баярын бэлтгэл ажил эрчтэй өрнөж байна

2019-02-04 16:38:53
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Сар шинийн баярын бэлтгэл ажил эрчтэй өрнөж байна

Сар шинийн баярыг угтаж, Хятадын олон газрын ард иргэд цагаан сараа тэмдэглэх бэлтгэлээ хийж байна. Цагаан сар бол Хятадын хамгийн чухал уламжлалт баяр, хүмүүсийн гэр бүлээрээ цугларч аз жаргалаа хуваалцах тэмдэглэлт өдөр юм.

Сар шинийн баярын бэлтгэл ажил эрчтэй өрнөж байна

Хятадын ард түмэн гэр хотлоороо битүүний хоол иддэг заншилтай. “Хятад хүмүүс хар багаасаа битүүнээр гэр хотлоороо цуглан гэрийн хоолоо идэж, оюун ухаанд нь гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, эцэг эхийн хайр халамж гүн сэтгэгдэл үлдээсэн байдаг. Хятадууд битүүний хоолыг хамтдаа иддэг заншилтай” гэж зохиолч Фэн Жицай хэлсэн билээ. Бүтэн жилийн хамгийн чухал зоог учраас хүмүүс аль эрт бэлтгэл ажлаа хийсэн байдаг. Жянсү мужийн Нанжин хотын иргэн хатагтай Жөү Юй хэлэхдээ:

“Энэ онд бид DIY хоол захиалсан, гэр бүлээрээ DIY хоолны газар очиж, дуртай юмаа сонгож хийж болно. Хоолны газар тусгай багштай учраас заалгаж байгаад дуртай хоолоо хийж иднэ гэж бодож байна” гэжээ.

Сэтгүүлч олон газраар явж сурвалжлахад, энэ онд ногоон, шим тэжээлтэй хоолнууд гол сонголт болсныг анзаарчээ. Олон ресторан эрүүл мэндэд тустай хоол хийдэг болжээ. Жянсү мужийн Рестораны нийгэмлэгийн нарийн бичгийн дарга Юй Шюерүн танилцуулахдаа:

“Бид энэ оны битүүний хоолыг ногоо цагаа, мөөгний төрлөөр бэлтгэхийг илүү анхаарсан” гэжээ.

Битүүний оройн хоолноос гадна, гэр бүлийн гишүүд хамтдаа сар шинийн баярын үдэшлэг үзэх нь айл болгоны битүүний шөнийн чухал арга хэмжээ, зайлшгүй агуулга болсон юм. Чаншин шяний Хэпин суурины Хуншань тосгоны иргэд энэ жил өөрсдөө тосгоны сар шинийн концерт бэлтгэж, дуу хуур, хөгжим бүжгээрээ аз жаргалтай амьдралаа харуулахыг зорьжээ.

Сар шинийн баярын бэлтгэл ажил эрчтэй өрнөж байна

Хятад бол олон орны жуулчдын зорьж ирдэг, хилийн чанадад хамгийн олон жуулчин аялдаг орон бөгөөд сар шинийн амралтаар гадаадад аялах нь улам олон Хятад хүний сонголт болсон юм. Аялал жуулчлалын “Шечэн” сайтын тоо баримтаас үзвэл, 2019 оны сар шинийн амралтаар давхацсан тоогоор 400 сая хүн аялахаас 7 сая нь хилийн чанадад жуулчилна. Хятадын 100 гаруй хот суурины жуулчид дэлхийн 96 улс орон, бүс нутгийн аялал жуучлалын 900 гаруй бүсийг зорихоос хамгийн хол нь өмнөд туйл юм. Аялал жуулчлалын зууч компанийн ажилтан Гүө Чинь хэлэхдээ:

“Дотоодын аялал жуулчлалын маршрутын хувьд голдуу Хайнань, Шямэнь, Юньнань зэрэг дулаахан цаг ууртай нутгийг хүмүүс сонирхож байна. Бас цанын бааз, халуун рашаан моодонд орсон” гэжээ.

Сар шинийн баярын бэлтгэл ажил эрчтэй өрнөж байна

Хилийн чанадад аялах хүний тоо сар шинийн үеэр эрс нэмэгддэг болжээ. Аялал жуулчлалын салбарынхны танилцуулснаар, одоо Хятадын иргэдийн сар шинийн амралтын тэргүүн сонголт бол Зүүн Өмнөд Ази болсон юм. Эх сурвалжийн мэдээлснээр, энэ оны сар шинийн амралтаар Зүүн Өмнөд Азийн аялал жуулчлалын маршрутын үнэ ханш ердийн үеийнхээс их өсөөгүй боловч жуулчдын тоо нэмэгдэхийг хэрээр тухайн улс орон, бүс нутгийн онгоцны тийз, зочид буудлын өртөг нэмэгдэж, аялал жуулчлалын бүтээгдэхүүний ханш ерөнхийдөө 10-29 хувиар өссөн байна.

Их уншсан

холбоотой мэдээ