Төв телевизийн цагаан сарын үдэшлэг

2019-02-05 15:19:53
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Төв телевизийн цагаан сарын үдэшлэг

2-р сарын 4-ний 20 цагт Хятадын Төв радио телевизээр цагаан сарын үдэшлэгийг нэвтрүүлсэн юм.

Төв телевизийн цагаан сарын үдэшлэг

Тус үдэшлэг бол Хятадын Төв радио телевиз байгуулагдсанаас хойш анх удаа хийж буй цагаан сарын үдэшлэг бөгөөд Төв радио телевизийн бүх нөхцөл бололцоог дайчлан, олон индэр хамтран ажиллаж, олон хэлбэр, олон терминал, босоо тэнхлэгээр, бүгдэд түгсэн нэвтрүүлэг болсон юм. 2019 оны цагаан сарын концерт анх удаагаа мэдээллийн бүх хэрэгслээр цацагдаж, 4К, 5G VR, AR, AI зэрэг олон талын технологийн инновац ашиглажээ. Үүний зэрэгцээ анх удаагаа 4К өндөр тодотгогчтой шууд нэвтрүүлэг хийж, бүх үйл явцад 5.1-ийн стерео бичлэг хийж, улам өргөн хүрээнд дуу дүрсийг стерео хэлбэртэй болгосон юм.

Төв телевизийн цагаан сарын үдэшлэг

2019 оны цагаан сарын үдэшлэгийн хошин шогийн номерууд ард иргэдийн амьжиргаа, цаг үеийн уур амьсгалтай нягт уялдан, ард олны аз жаргалтай амьдралыг бүх талаар харуулж, шинэ эриний хөгжлийг илэрхийлжээ. Нийгмийн анхаарал татсан асуудлыг цомхтгон харуулсан төдийгүй бодит амьдралаас сэдэвлэж, ард иргэдэд ойрхон түүх өгүүлж, сайн сайхныг уриалан дуудаж, болж бүтэхгүй зүйлсийг хошигнон илчилж, социализмын үнэт зүйлийн тухай ойлголтыг уламжлан, хүмүүсийг инээлгэхийн сацуу ухаарал хайрласан сайхан нэвтрүүлгүүд байлаа.

Төв телевизийн цагаан сарын үдэшлэг

Төв телевизийн цагаан сарын үдэшлэг

Төв телевизийн цагаан сарын үдэшлэг

БНХАУ байгуулагдсан 70 жилийн ой болж, чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах шинэ аяндаа мордож буй энэ мөчид 2019 оны цагаан сарын үдэшлэг уран бүтээлчдийн нөр их хөдөлмөр, авьяас, мэргэжлийн ур чадварт тулгуурласан уран сайхны гайхамшигтай тоглолт болсон юм.


Баатар орчуулав

Их уншсан

холбоотой мэдээ