Гадаадын улс төрчид баяр хүргэв

2019-02-05 15:21:54
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятадын цагаар сарын баяраар, зарим орны удирдагч, улс төрчид Хятадын засгийн газар, ард түмэн, Хятадын цагаачдад янз бүрийн хэлбэрээр баярын мэндчилгээ дэвшүүлж, Хятад улстай найрсаг хамтын ажиллагааны харилцаагаа улам хөгжүүлэхийг хүсэж буйгаа илэрхийллээ.

Гадаадын улс төрчид баяр хүргэв

4-нд, Японы алдарт Токиогийн цамхаг Хятадын цагаан сарыг тохиолдуулж, анх удаа цул улаан өнгөөр гэрэлтсэн байна. Японы ерөнхий сайд Шинзо Абэ Токиогийн цамхагийг гэрэлтүүлэх ёслолд видео бичлэг ирүүлж, Японд байгаа Хятадын цагаачдад хятад хэлээршинэ жилийн мэнд хүргэжээ.
Пакистаны ерөнхийлөгчАриф Альви хэвлэлээр дамжуулж Хятад улсын засгийн газар, ард түмэнд чин сэтгэлийн баярын мэндчилгээ дэвшүүлж, хоёр талын олон салбар дахь хамтын ажиллагаа үргэлжлэн хоёр орны хөгжил дэвшил, бүс нутгийн энх тайванд хувь нэмэр оруулахыг хүсжээ. Тэрээр: Пакистан, Хятад урт удаан жилийн найрамдалтай. Хятад улс олон салбартаа шинэчлэл хийсэн арга барилаас суралцаж, үндэсний эдийн засгаа хөгжүүлэхийг хүсэж байна гэжээ.

Гадаадын улс төрчид баяр хүргэв

Саяхан Их Британий ерөнхий сайд Тереса Мэй өөрийн ордондоо Хятадын цагаан сарын хүлээн авалт зохион байгуулж, "хавар" хэмээх ханзыг өөрийн гараар хайчлан урласан байна. Тэрээр: Их Британи Хятадын харилцаа маш чухал юм. Хоёр орны харилцааг хөгжүүлэхийг Их Британий тал ихэд чухалчилдаг. Ноднин Их Британи, Хятад хоёр тал "алтан цаг эрин"-ий харилцаагаа ахиулах талаар чухал нийтлэг ойлголтод хүрсэн. Шинэ жилдээ, Хятадын талтай хамтдаа хичээж, хоёр орны олон салбарын хамтын ажиллагааг ахиулан, улам их үр дүнд хүргэхийг хүсэж байна гэжээ.

Гадаадын улс төрчид баяр хүргэв

Мөн Афганистан, Тайланд, Камбож, Бангладеш, Шинэ Зеланд, Австри зэрэг орны удирдагчид, Бо-Аогийн Азийн чуулга уулзалтын зөвлөлийн дарга, НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мун зэрэг улс төрчид Хятадын ард түмэнд тус тус баярын мэндчилгээ дэвшүүлсэн байна.



Их уншсан

холбоотой мэдээ