​Цагаан сараар хилээр нэвтэрсэн хүний тоо нэмэгдэв

2019-02-10 16:58:02
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 10-нд Цагаачлалын удирдлагын үндэсний газраас сэтгүүлчийн мэдээлснээр, 2019 оны цагаан сарын амралтад давхацсан тоогоор 12 сая 533 мянган хүн Хятадын хилээр нэвтэрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 10.99 хувиар нэмэгдсэн үзүүлэлт боллоо. Үүнээс Хятадад ирсэн хүн давхацсан тоогоор 6 сая 222 мянга, Хятадаас гарсан хүн давхацсан тоогоор 6 сая 311 мянгад хүрч, өнгөрсөн оны мөн үеэс тус бүр 9.51, 12.48 хувиар нэмэгджээ. Хилээр нэвтэрсэн нисэх онгоц, хөлөг онгоц, галт тэрэг, автомашин зэрэг зам тээврийн хэрэгсэл давхацсан тоогоор 363 мянгад хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 1.47 хувиар нэмэгдсэн юм.

Цагаан сарын баяраар Хятадын эх газрын иргэд хувийн шугамаар хилийн чанадад зорчсон нь хамгаас илүү нэмэгдэж, давхацсан тоогоор 7 сая 222 мянгад хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 15.97 хувиар нэмэгдсэн бөгөөд гол нь Тайланд, Япон, Вьетнам, БНСУ, Сингапур, Малайз, АНУ зэрэг улс орон, мөн Хонконг, Макао, Тайванийг зорьжээ. Мөн үеэр Чэндү, Күньмин, Чиндао, Чүнчин зэрэг нисэх онгоцны буудлаар өдөрт хилээр нэвтэрсэн хүний тоо шинэ рекорд тогтоож, Шэньжэнь, Жүхай зэрэг Хонконг, Макаотой ойрхон эх газрын боомтоор нэвтэрсэн хүний тоо нэлээд түргэн нэмэгджээ. 2018 онд ашиглалтад орсон Гуанжөү, Шэньжэнь, Хонконгийн хурдны галт тэрэгний Шижюлүн, Хонконг, Жүхай, Макаогийн гүүрийн боомтоор өдөрт нэвтэрсэн хүний тоо шинэ рекорд тогтоож, давхацсан тоогоор тус бүр 105 мянга, 113 мянгад хүрчээ. Сарантуяа

Их уншсан

холбоотой мэдээ