"Тэргүүн нарын уулзалт”-аас өмнө хэлэлцээ хийхээр төлөвлөжээ

2019-02-11 10:00:23
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 10-нд БНСУ-ын Ерөнхийлөгчийн ордны төлөөлөгч КимЕй Куеон: БНАСАУ, АНУ-ын төлөөлөгчид ойрын үед дахин хэлэлцээ хийж, БНАСАУ, АНУ-ын төрийн тэргүүн нарын II уулзалтад бэлтгэл хийхээр төлөвлөж байна гэжээ.

Тэрээр: БНАСАУ, АНУ-ын төлөөлөгчид 2-р сарын 17-ноос хойш долоо хоногийн аль нэг өдөр, "Азийн гуравдагч орон”-д дахин хэлэлцээ хийх хүсэлтэй байна.БНАСАУ, АНУ-ын тэргүүн нарын уулзалтын тухай БНСУ-ын ерөнхийлөгч Мүн Жэ Ин ойрын үед АНУ-ын ерөнхийлөгч Трамптай харилцана гэжээ. БНСУ-ын хэвлэл мэдээллийн үзэж байгаагаар, Мүн Жэ Ин, Трамп нар утсаар хэлэлцээ хийж болзошгүй гэжээ.

АНУ-ын Солонгосын бодлого хариуцсан тусгай төлөөлөгч Степхен Биегун 6-8-нд БНАСАУ-д айлчилж, Солонгосын талын албаны хүмүүстэй хэлэлцээ хийсэн юм. Хэлэлцээний дараа тэрээр Сөүлд БНСУ, Японы холбогдох албаны хүмүүстэй уулзаж, БНАСАУ-д айлчилсан үр дүнгээ тайлагнажээ.

Их уншсан

холбоотой мэдээ