Хятадын цагаан сар гадаадынхны нүдээр

2019-02-11 14:46:14
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Сүүлийн жилүүдэд, Хятад улсын өөрчлөлт, нээлттэй хөгжил түргэсэхийн хэрээр Хятадын цагаан сарын баярын олон элемент шинэчлэгдэн, төрөл төрөгсдийн элгэмсүү сэтгэл, хотол олноороо цуглах эв найртай байдал зэрэг соёлын агуулгыг өөр өөр соёл иргэншилтэй улам олон гадаадын хүмүүс мэдэрч, танилцан, бахархдаг болжээ. Цагаан сар бол дэлхий нийтээрээ Хятадын соёлыг танин мэдэх чухал цонх болсон байна.

Цагаан сарын үеэр Бээжингийн Хааны ордны музей, Тэнгэрийн мандал, Наньлүөгү гудамж зэрэг алдартай газруудад дэнлүү, Бээжин дуурийн баг, ардын зан заншлыг харуулсан зураг, Хятадын өлзий зангилаа зэрэг баярын агуулгатай элемент гадаадын жуулчдын сонирхлыг татаж, тэд зургаа татуулан дурсгал үлдээж, цагаан сарын баяртай баяр хөөртэй танилцаж байлаа.

Хятадын цагаан сар гадаадынхны нүдээр

-“Миний бодлоор цагаан сар бол маш чухал баяр юм.”

-“Шинэ оны эхлэл маш чухал байдаг. Өнгөрсөн оноо үдэж, салют буудуулан, ирж буй шинэ оноо угтана. Хүмүүс бүгдээрээ гэртээ харьж гэр бүлийнхэнтэйгээ хамт баяраа тэмдэглэдэг.”

-“Эдгээр дэнлүү хүмүүсийн гэртээ харих замд хөтөч болдог. Дэнлүүний улаан бол Хятадуудын хамгийн дуртай өнгө, хөгжиж дэвшихийн бэлгэдэл юм. Хүмүүс шинэ ондоо өлзийтэй, аз жаргалтай байхыг хүсэн даатгадаг юм. ”

-“Цагаан сараа сайхан тэмдэглээрэй. Шинэ онд бүх юм сайн сайхан байх болтугай.”

Цагаан сарын амралтын үеэр, Бээжин хот зэрэг олон газар сүмийн цуглаан, дэнлүүний оньсого таах, луу арслангийн бүжиг, хулсан ээрүүл, цэцэгт дэнлүүний үзүүлбэр зэрэг уламжлалт тоглоом наадам үүсгэж, нутгийн өвөрмөц хоол хүнсний зах ажиллуулсан нь гадаадын зочдын сонирхлыг ихээхэн татсан байна. Сербийн иргэн Елиса Чепик: Цагаан сар бол барууны баяр наадамтай төстэй, гэр бүлээрээ амтат зоог барьж, баяр наадмаа аз жаргалтай тэмдэглэдэг юм байна гэжээ. Тэрээр: "Хятад хүмүүс цагаан сараар гэр хотлоороо цуглан, тансаг сайхан хоол цай бэлдэн, заавал банш идэх бөгөөд баншиндаа баян тансаг, аж жаргалыг бэлгэдсэн зүйл бүрийн амттан хийж, түүнийг идсэн хүн бүтэн жил баян тансаг, амжилт дүүрэн, аз жаргалтай явна хэмээн бэлэгшээдэг" гэжээ.

Хятадын цагаан сар гадаадынхны нүдээр

Үүнээс гадна, Хятадын ард иргэд цагаан сарын амралтаараа гэр бүлээрээ аялан зугаалж, ахмад настан, хүүхэд багачуудаа баясган, соёл, зугаа цэнгүүний арга хэмжээнд оролцдог болжээ. Хятадын аялал жуулчлалын судалгааны хүрээлэнгийн тоо бүртгэлээс үзвэл, 2019 оны цагаан сарын амралтаар бүх Хятадын аялал жуулчлалын салбар давхардсан тоогоор 415 сая жуулчин хүлээн авсан нь өнгөрсөн оны мөн үеэс 7.6 хувиар нэмэгдэж, аялал жуулчлалын орлого 513 тэрбум 900 сая юаньд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 8.2 хувиар өсжээ.

Филлипины иргэн Рио гэр бүлтэйгээ Хятадын Чэндүд ирж сар шинийг тэмдэглэсэн байна.

Цаасан буу тавих, бөөрөнхий хэлбэртэй жимс, өлзийт боов идэж, цагаан сарын үдэшлэг үзэхийн зэрэгцээ гэр бүлээрээ хуучилж сууна. Гэргийтэйгээ хамт 6 настай охиноо дагуулан Сычуаний хулсны баавгайг үзье гэж бодож байна. Учир нь минь охин хулсны баавгайд маш дуртай юм гэжээ.

Хятадын цагаан сар гадаадынхны нүдээр

Рио сурвалжлагчид хэлэхдээ: Хятад бол минь хоёр дахь эх орон. 9 жилийн өмнө Хятадад айлчилж, суралцах хугацаандаа Хятадын зүүн хойд бүсийн нэг охинтой танилцсан юм. Тэгээд нэг жилийн дараа, би Филиппин дэх ажлаасаа гарч, хайр сэтгэлийнхээ төлөө Хятадад ирсэн. Би Хятадын хүргэн учраас, цагаан сар Хятадын ард түмэнд хир их ач холбогдолтойг мэдэрсэн. Цагаан сар бол гэр бүлээрээ хамт байх баяр, мөн Хятадын үндэсний соёлын цөм юм гэжээ.

Цагаан сар бол Хятад хүн бүхний хувьд маш чухал баяр. Энэ баяраар хуучин жилээ үдэж, шинэ жилээ угтан, хүмүүс харилцан сайн сайхны ерөөл дэвшүүлдэг. Цагаан сар хүн бүрийн хувьд хүсэл мөрөөдлөөр дүүрэн, улам сайн сайхан болохыг бэлгэддэг юм.


Их уншсан

холбоотой мэдээ