Цагаан сарын хэрэглээ зах зээлийн нөөц хүчийг харууллаа

2019-02-11 18:04:58
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Энэ даваа гараг бол Хятадын уламжлалт билгийн улирлын цагаан сарын баярын дараах ажлын анхны өдөр юм. Амралтын үеийн хэрэглээний тоо баримтыг үргэлжлэн нийтэлж байна. Жишээлбэл, өнгөрсөн долоо хоногт Хятадын жижиглэн худалдаа, хоол хүнсний аж ахуйн нэгжийн борлуулалт 1 их наяд гаруй юаньд хүрч, 2018 оны мөн үеэс 8.5 хувиар нэмэгджээ. Хятад даяар 415 сая жуулчин хүлээн авсан нь өнгөрсөн оны мөн үеэс 7.6 хувиар нэмэгдэн, аялал жуулчлалын орлого 513.9 тэрбум юаньд хүрч, 2018 оны мөн үеэс 8.2 хувиар өсөв. Хятадын банк санхүүгийн сүлжээний арилжааны нийт хэмжээ анх удаа 1 их наяд юаньд хүрсэн байна.

Дэлхий даяар худалдааг ивээх үзэл газар авч, хөгжил тогтворгүй байгаа нөхцөлд Хятад улсын цагаан сарын борлуулалтын зах зээл анх удаагаа гадаадын хэвлэлийнхнийг гайхшрууллаа. Энэ нь Хятадын зах зээл асар их нөөц хүчтэй байгааг, мөн эдийн засаг уян хатан, ард иргэдийн итгэл дүүрэн байгааг харуулсан юм.

Хятадын хүн ам 1.4 тэрбумд, дунд орлоготой хүн амын тоо 400 гаруй саяд хүрсэн нь дэлхийд борлуулалтын асар том зах зээлийн нөөцийг бий болгожээ. Бүртгэлийн тоо баримтаас үзвэл, 2018 онд, Хятадын борлуулалтын зардлын ДНБ-д оруулсан хувь нэмэр 76.2 хувьд хүрсэн юм. Энэ нь Хятадын борлуулалтын чанар шат ахисныг харуулж байна.

Merrill Lynch банкны энэ оны 1-р сард нийтэлсэн Хятадын эдийн засгийн үйл ажиллагааны индекс 4.1 хувиар өсжээ. Энэ нь Хятадын эдийн засгийн үйл ажиллагаа ихээхэн хөгжиж буйн илрэл юм. Сүүлийн үеийн Хятадын сар шинийн амралтын үеийн борлуулалтын тоо бүртгэл Хятадын эдийн засаг эрүүл, тогтвортой хөгжиж буй үндсэн байдал өөрчлөгдөөгүй, чансаатай хөгжих үйлдвэрлэлийн нөхцөл өөрчлөгдөөгүй, урт хугацаанд тогтвортой хөгжих хандлага өөрчлөгдөөгүй, Хятад улс дэлхийн эдийн засгийн өсөлтийн хүчирхэг хөдөлгөх хүч хэвээр байгааг харууллаа.

Хятадын цагаан сарын амралтын үеэр, аялал жуулчлал, хоол хүнс, жижиглэн худалдааны борлуулалт нэмэгдсэн нь голдуу хувийн зардлаас эх үүсвэртэй. Хятадын ард иргэд мөнгө их зардаг, ирээдүйдээ улам итгэлтэй болсон нь илэрхий байна. Хятад улсын дарга Ши Жиньпин: -Хятадын ард түмэн маш олон гашуун зовлонг туулж, тоогүй олноороо үрэгдэн, хатуу тэмцэж ирсэн юм. Одоо Хятадын ард түмэн, Хятадын үндэстнүүдийн түүхэн үйл явцад хуримтлуулсан агуу их хүч чадал идэвхжин, Хятадын үндэстнүүд аугаа их сэргэн мандалтаа биелүүлэх хориглошгүй их хүчээ сэлбэж байна. Энэ их эрч хүч гаднын цохилт бүхнийг хориглох, даван туулах чадалтай хэмээн сэтгэл хөдлөн хэлсэн байдаг.

Энэ долоо хоногт Бээжинд Хятад, Америкийн худалдаа, эдийн засгийн дээд хэмжээний зөвшилцөл боллоо. Хятадын ард түмэн тус зөвшилцлийн үр дүн, цаашдын хөгжлийг ихээхэн анхаарсан боловч энэ явдал олны сэтгэл санаанд нэг их нөлөөлсөнгүй. Жаргалыг хөдөлмөрөөр бий болгодог. Үүний тулд гол нь өөрийн ажлаа сайтар хийх хэрэгтэй. 7 хоногийн эрчтэй хэрэглээний дараа, Хятадын ард иргэд "бүх юм сайхан болно" гэсэн эрмэлзлээр тус тусын ажлын байраа зорьж, мөрөөдлөө биелүүлэхээр хичээн зүтгэж, дэлхий дахинд эрчимтэй хэрэглээний зах зээлийн улам олон боломжийг бүрдүүлэх болно.

Их уншсан

холбоотой мэдээ