Төрийн зөвлөлийн ажлын хуралдаан боллоо

2019-02-12 10:51:48
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Төрийн зөвлөлийн ажлын хуралдаан болов

Синьхуа агентлагийн мэдээ: 11-нд, Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Төрийн зөвлөлийн ажлын байнгын хурлыг хуралдуулж, 2018 оны хоёр чуулганаар дэвшүүлсэн саналуудыг шийдвэрлэсэн ажлын тайланг сонсоод: Засгийн газрын засаглалын түвшинг өндөржүүлэх хэрэгтэй. Энэ жилийн ядуурлыг бууруулах ажлыг ягштал биелүүлж, ядуурлаас ангижруулах ажлыг баталгаажуулах хэрэгтэй. Хорт хавдрыг эхнээс нь оношлох, эмчлэх, эм хэрэглэхийг баталгаажуулах найдвартай арга хэмжээ авч, ховор өвчнийг эмчлэх эм бэлдмэлийн нэмүү өртгийг хөнгөлөх хэрэгтэй. Арилжааны банкны дүрмийн сангийг олон зам сувгаар нэмэгдүүлж, банк санхүүгийн салбарууд бодит эдийн засагт үйлчлэх, эрсдэлээс хамгаалах хүчин чадлаа эрчимжүүлэх хэрэгтэй гэж онцолжээ.

Ноднин Төрийн зөвлөлийн салбарууд хоёр чуулганаар дэвшүүлсэн 6319 санал, 3863 санаачилгыг шийдвэрлэсэн нь тус бүр нийт саналын 88.5 ба 87 хувийг эзэлжээ. Мөн эдгээр саналын дагуу 1400 гаруй бодлого боловсруулсныг хурлын мэдэгдэлд дурдсан байна.

Их уншсан

холбоотой мэдээ