Уулзалт бодит үр дүнд хэрэхийг хүсэж байна

2019-02-12 10:59:06
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Уулзалт бодит үр дүнд хэрэхийг хүсэж байна


Синьхуа агентлагийн мэдээ: 11-нд БНСУ-ын ерөнхийлөгч Мүн Же Ин, "Трамп, Ким Жон Ун нарын II уулзалт" болох гэж буйтай холбогдуулан: Энэ уулзалтаар Солонгосын хойгийг бүрмөсөн цөмийн зэвсэггүй болгож, БНАСАУ, АНУ-ын шинэ харилцаа тогтоон, Солонгосын хойгт энх тайвны механизм байгуулах асуудлаар бодит үр дүнд хүрэхийг хүсэж байна гэжээ.


Мөн өдөр, Мүн Же Ин БНСУ-ын ерөнхийлөгчийн ордны тэргүүлэх нарийн бичгийн дарга, туслах нарын хуралд оролцохдоо: БНАСАУ, АНУ-ын төрийн тэргүүн нарын II уулзалтын хөтөлбөр гараад байгаа нь Солонгосын хойгийн энх тайван, хөгжлийн эрин үе айсуй явааг харуулж байна. Энэ уулзалтаар Солонгосын хойгийг "дайсагнасан хүйтэн дайны бүс" биш, харин "энх тайван, хөгжиж дэвшсэн амгалан нутаг" болох үйл явцыг ахиулахыг хүсэж байна гэжээ.


Их уншсан

холбоотой мэдээ