​Терроризмийн эсрэг хамтран тэмцэхийг уриалав

2019-02-12 15:11:40
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 11-нд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралд БНХАУ-аас НҮБ-д суугаа суурин төлөөлөгчийн орлогч Ү Хайтао, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулах үзэл ухамсрыг бий болгож, ажил хэрэгч хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, терроризмын аюул заналхийллийг хамтран зохицуулахыг олон улсын хамтын нийгэмлэгт хандан уриалжээ.

Тэрээр: Терроризм бол хүн төрөлхтний хамтын дайсан, ямарваа улс орон тусдаа шийдвэрлэх аргагүй учраас олон улсын хамтын нийгэмлэг нийтлэг ойлголт, хүчин чадлаа нэгтгэх ёстой. Олон улсын хамтын нийгэмлэг терроризмтой тэмцэхдээ НҮБ-ын дүрмийн зорилго, зарчмыг мөрдөн, тус улсын бүрэн эрх, терроризмтой тэмцэх гишүүн орны үүрэг хариуцлагыг хүндэтгэн, НҮБ болон Аюулгүйн зөвлөлийн удирдах үүргийг бүрэн дайчилж, Аюулгүйн зөвлөлийн холбогдох тогтоол, НҮБ-ын бүх дэлхийн терроризмтой тэмцэх стратегийг бүх талаар хэрэгжүүлэх ёстой гэжээ.

Хятад улс ямарваа хэлбэрийн терроризмыг эрс эсэргүүцдэг, терроризмтой тэмцэх олон улсын тэмцлийн чухал гишүүн, энэ талаар өргөнөөр хамтран ажилласаар ирсэн юм. Хятад улс НҮБ-ын энхийн хөгжлийн сангийн дэмжлэгтэй гишүүн орнуудын терроризмтой тэмцэх чадварыг дээшлүүлэх замаар олон улсын терроризмын эсрэг тэмцэлд чухал хувь нэмэр оруулсан юм. Хятад улс бусад улс орнуудтай хамтран терроризмын заналхийллийг шийдвэрлэж, дэлхийн нийтийн энх тайван, амар амгалан байдлыг хамгаалахад бэлэн байна гэж Ү Хайтао хэлсэн байна. Сарантуяа

Их уншсан

холбоотой мэдээ