Хөдөлмөр эрхлэлтийн идэвхтэй бодлого явуулахыг уриалав

Уртнасан 2019-02-12 15:15:33
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 11-нд БНХАУ-аас НҮБ-д суугаа суурин төлөөлөгч Ма Жаошюй Нью-Йорк дахь НҮБ-ын төв байранд болсон "Хөдөлмөр эрхлэлтийн идэвхтэй бодлого" сэдэвт хуралд хэлсэн үгэндээ: Улс орнууд хөдөлмөр эрхлэлтийн идэвхтэй бодлого явуулж, хангалттай бөгөөд чанартай хөдөлмөр эрхлэлтийн төлөө хичээх ёстой гэсэн байна.

"Хөдөлмөр эрхлэлтийн идэвхтэй бодлого" сэдэвт хурлыг БНХАУ-аас НҮБ-д суугаа төлөөлөгчдийн хэсэг, Европын холбооноос НҮБ-д суугаа төлөөлөгчдийн хэсэг, Олон улсын хөдөлмөрийн байгууллага хамтран зохион байгуулжээ. Ма Жаошюй: Сүүлийн жилүүдэд олон улсын хөдөлмөр эрхлэлтийн хандлага ерөнхийдөө тогтвортой байна. Үүний зэрэгцээ ганц талт үзэл, ивээх үзэл зэргийн нөлөөгөөр, дэлхийн эдийн засаг буурах дарамт ихсэв. Шинжлэх ухаан технологийн хувьсгал өрнөхшатандаа яваа бөгөөд шинэ хуучин хөдөлгөх хүчний халаа дуусаагүй байна. Эдгээр нь дэлхийн хөдөлмөр эрхлэлтэд тодорхойгүй, тогтворгүй хүчин зүйлийг нэмэгдүүлж байна. Улс орнууд цагийн аясыг даган урагшилж, хөдөлмөр эрхлэлтийн идэвхтэй бодлого явуулан, сорилтыг боломж болгож, хангалттай бөгөөд өндөр чанартай хөдөлмөр эрхлэлтийн төлөө хичээх хэрэгтэй гэжээ.

Тэрээр: Сүүлийн жилүүдэд Хятад улс хөдөлмөр эрхлэлтийг тэргүүн чухал стратеги болгон хэрэгжүүлж, хөдөлмөр эрхлэлтийн хэмжээ үргэлжлэн нэмэгдэж, хөдөлмөр эрхлэлтийн бүтэц сайжран, чанар нь боловсронгуй болж, олон нийтийн хөдөлмөр эрхлэлт тогтвортой сайжран, хөдөлмөр эрхлэлт тогтвортой ахиж байна. Хятад улсад 6 жил дараалан хот суурины шинээр нэмэгдсэн хөдөлмөр эрхлэгчид 13 саяд хүрч, 2018 оны сүүлч хүртэлх байдлаар хөдөлмөр эрхлэлтийн нийт хэмжээ 780 саяд хүрсэн гэжээ.

Ма Жаошюй: Нэг бүс нэг зам санаачилга хэрэгжсэн 5 жил гаруйн хугацаанд, зам дагуу орнуудад 244 мянган ажлын байр бий болгосон. Хятад улс сүүлийн үед дэвшүүлсэн нээлттэй хөгжлийг нэмэгдүүлэх иж бүрэн бодлого олон улсын хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд чухал үүрэг гүйцэтгэх болно гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ