Олон улсын нефтийн III хурал болж байна

2019-02-12 15:55:59
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 11-нд Египетийн нийслэл Каир хотноо "Эрчим хүчний ирээдүйн хэрэгцээг Умард Африк ба Газрын дундад тэнгис хангана" сэдэвт олон улсын нефтийн III хурал эхэллээ.

Египетийн ерөнхий сайд Мустафа Медбуло нээлтийн арга хэмжээнд хэлсэн үгэндээ: Энэ хурал холбогдох засгийн газар, салбарынхан эрчим хүчний салбартай хамтран ажиллах сайхан боломж бөгөөд хурлын үр дүн талуудад үр шимээ хүртээх болно гэжээ

Тус хурал 3 хоног үргэлжилж, эрчим хүчний аюулгүй байдал, эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, байгаль орчныг хамгаалах, банк санхүү, хөрөнгө оруулалт зэрэг олон сэдвийн хүрээнд ярилцах бөгөөд дижитал технологийг эрчим хүчний салбарт хэрхэн ашиглах тухай анх удаа хэлэлцэх юм.

Тус хуралд албаны хүмүүс, мэргэжилтнүүд зэрэг 200 гаруй илтгэгч, 1200 төлөөлөгч, мөн хурлын үеэр зохиогдсон үзэсгэлэнд 400 орчим компани оролцож байна.


Их уншсан

холбоотой мэдээ