​Их Британи Швейцарь хоёр улс гэрээ байгуулав

2019-02-12 16:24:22
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

11-нд Их Британи, Швейцарь хоёр улс худалдааны гэрээ байгуулж, Их Британи "Европын холбооноос гарсан"-ы дараа хоёр орон хоорондын худалдааны хөнгөлөлттэй нөхцөлөө хадгалахыг зорьсон байна.

"Их Британи Швейцарийн худалдааны тогтвортой байдлын гэрээ"-нд Европын холбоо ба Швейцарь хоорондын өнөөгийн худалдааны хөтөлбөрийг аль болох давтаж, 2020 оны 12-р сард "Европын холбооноос гарах" гэрээнд заасан шилжилтийн хугацаа дуусах үед хүчинтэй болгоно. Харин "Гэрээгүйгээр Европын холбооноос гарах" тохиолдолд энэ оны 3-р сарын 29-нд "Европын холбооноос гарах" өдөр гэрээ тэр даруй хүчин төгөлдөр болох юм.

Швейцарь бол Европын холбооноос гадна Их Британий гурав дахь том зах зээл юм. Их Британийн Олон улсын худалдааны сайд Лиам Фокс: Швейцарь бол Их Британийн эрж буй тогтвортой гэрээ байгуулах хамгийн үнэ өртөг бүхий худалдааны түншийн нэг мөн. 2017 онд хоёр талын худалдааны нийт хэмжээ 32 тэрбум фунт стерлинг хүрсэн учраас энэ худалдааны гэрээ Их Британийн аж ахуйн нэгжүүдийн хувьд эдийн засгийн маш чухал ач холбогдолтой юм гэжээ.

"Европын холбооноос гарсан"-ы дараах олон улсын худалдааны талаар хийсэн Их Британийн засгийн газрын тохируулалт аж ахуйн нэгж болон олон салбарын байгууллагад таалагдахгүй байна. Тэд Их Британийн засгийн газрын ажлын ахиц удаан, "Европын холбооноос гарах"-аас өмнө тогтвортой байлгах олон гэрээг байгуулж чадахгүй гэж үзсэн бөгөөд ялангуяа Канад, БНСУ, Япон зэрэг гол гол зах зээлтэй худалдааны хөтөлбөрүүд тохиролцоогүй, АНУ-тай шинэ худалдааны гэрээ байгуулах асуудлыг Европын холбооноос гарсны дараа л хэлэлцэх боломжтой хэмээн зэмлэж байгаа юм. Сарантуяа

Их уншсан

холбоотой мэдээ