​Хятадад нийлүүлсэн гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэв

2019-02-12 17:30:59
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

12-нд Бээжин хотноо Хятадын ХЯ мэдэгдэхдээ: 2018 онд Хятад улсад гадаадын хөрөнгө оруулалттай 60533 аж ахуйн нэгж бүртгүүлсэн нь 2017 оны мөн үеэс 69.8 хувиар нэмэгдэж, гадаадын 885 тэрбум 610 сая юанийн хөрөнгийг ашигласан нь 2017 оны мөн үеэс 0.9 хувиар нэмэгдсэн гэжээ. 2018 онд дэлхий даяар гадаадын хөрөнгө оруулалтыг ашиглах талаар "царцанги байдал"-тай тулгарсан боловч харин Хятад улсад өсөлт гарч, Хятадын зах зээлийн татах хүчийг харууллаа. 2018 онд Хятад улс гадаадын хөрөнгө оруулалтыг ашигласан гурван өвөрмөц талтай байлаа.

Нэгд, гадаадын хөрөнгө оруулалтын бүтцийг сайжруулж, тоо чанарын аль аль нь өссөн юм. Тоо баримтаас үзвэл, ноднин Хятадын үйлдвэрлэлийн салбарт гадаадын хөрөнгө ашигласан хэмжээ 30.6 хувьд хүрч, дэвшилтэт технологийн үйлдвэрлэлийн салбарт гадаадын хөрөнгө ашигласан хэмжээ 35.1 хувиар нэмэгджээ. Энэ нь Хятад улс ноднин хөлөг онгоц, нисэх онгоц зэрэг технологийн том тоног төхөөрөмжийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтын харьцлыг хязгаарлаж байснаа цуцалж, автомашины салбарыг гадаадын хөрөнгө оруулалтад бүх талаар нээлттэй болгох цагийн хуваариа тодорхойлон, энгийн үйлдвэрлэлийн салбарыг үндсэндээ бүх талаар нээлттэй болгосон зэрэг бодлоготой шууд холбоотой юм.

Хоёрт, төв ба баруун нутагт гадаадын хөрөнгө оруулалтыг татсан хэмжээ хурдтай нэмэгдлээ. Ноднин Хятадын баруун нутагт гадаадын 64.6 тэрбум юанийн хөрөнгийг ашигласан нь 2017 оныхоос 18.5 хувиар нэмэгджээ. Төв нутагт гадаадын 64.8 тэрбум юанийн хөрөнгө ашигласан нь 2017 оныхоос 15.4 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. Энэ нь Хятад улс сүүлийн жилүүдэд бүс нутгийг уялдаатай хөгжүүлэх стратеги хэрэгжүүлж, төв, баруун нутагт гадаадын хөрөнгө оруулалтыг татахыг дэмжсэнтэй нягт холбоотой юм.

Гуравт, Хөгжингүй эдийн засгийн цогцын хөрөнгө оруулалт хурдтай нэмэгдэж байна. Тоо баримтаас үзвэл, 2018 онд Их Британи, Герман, БНСУ, Япон, АНУ-аас Хятадад нийлүүлсэн хөрөнгө оруулалт тус бүр 150.1, 79.3, 24.1, 13.6, 7.7 хувиар нэмэгджээ. Үүнээс онцлон дурдахад АНУ-аас БНХАУ-д хөрөнгө оруулсан хэмжээ нэмэгдсэн нь ноднин Хятад, Америкийн худалдаа, эдийн засгийн маргаан хурцадсан боловч Америкийн аж ахуйн нэгжүүдийн Хятадын зах зээлд итгэх итгэлд сөргөөр нөлөөлөөгүйг харууллаа.

Хөрөнгийн мөн чанар бол ашгийн төлөө юм. Олон улсын хөрөнгө оруулалтын орчин худалдааг ивээх үзэл, ганц талт үзэл, үндсэрхэг үзэл газар авч байгаа үед гадаадын хөрөнгө Хятадад ихээр орж ирж байгаа нь Хятадын зах зээлийн асар их нөөц, Хятад улс гадаадад нээлттэй байдлаа өргөтгөн, худалдаа бизнесийн орчноо тасралтгүй сайжруулж байгаатай холбоотой юм. Ноднингоос хойш, Хятад улс татвар хураамжаа их хэмжээгээр багасгаж, Олон улсын импортын анхдугаар экспог зохион байгуулан, Хятадын зах зээлд орох үед иргэний харгалзал үзүүлэн сөрөг жагсаалт хэрэгжүүлж, Патентын хуулийг өөрчлөн сайжруулж, Гадаадын бизнесмений хөрөнгө оруулалтын хууль зэргийг нэгдмэл болгон боловсруулсан билээ. Зах зээлд орох хязгаарлалаа ихээр чөлөөтэй болгох, улам их татах хүчтэй хөрөнгө оруулалтын орчин бүрдүүлэх, оюуны өмчийн эрхийн хамгаалалтаа эрчимжүүлэх, экспортоо нэмэгдүүлэх зэрэг гадаадад нээлттэй байх амлалт өгч, Хятад улс гадаадын хөрөнгийг татах хурдаа эрчимжүүлсэн юм.

Хятад шиг хэрэглээний зах зээлийн асар их нөөц хүчтэй, гадаадын хөрөнгийн хөгжилд ашигтай нөхцөлийг хангасан зах зээлийг олоход амаргүй. Төлөвлөгөө ёсоор Хятад улс ирээдүйд засгийн газрын худалдан авалт, стандарт боловсруулах, аж үйлдвэрийн бодлого, шинжлэх ухаан технологийн бодлого, зөвшөөрөл олгох лиценз, бүртгэх, биржид хувьцаагаа арилжих зэргээр үргэлжлэн хүч сэлбэж, Хятад улсад итгэдэг гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдэд улам их ашиг хүртээж, хөгжлийн улам өргөн орон зай гаргаж өгөх болно.

Их уншсан

холбоотой мэдээ