Америк Хятадын компанийг шахан дарамтлах нь шударга бус гэв

2019-02-12 18:17:25
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

ХОУР-гийн мэдээ: 12-нд,Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чүнь-Ин хэвлэлийн ээлжит бага хуралд хэлэхдээ, Америк бүх хүчээ ашиглан, арга бүхнийг хайж Хятадын заналхийлэл хэмээн дэвэргэж, Хятадын компанийн хууль ёсны хөгжил, хамтын ажиллагааны эрх үүрэг, ашиг сонирхолыг шахан дарамталж буй үйлдэл нь шударга бус, ёс суртахуунгүй, том гүрэнд байж боломгүй үйлдэл юм. Дэлхийн олон орнууд Америкийн цаад санаа, дээрэнгүй занг ил тод харж байна гэжээ.

Эх сурвалжаас үзвэл, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк ПомпеоУнгарын Гадаад хэргийн сайд Петер Сияяартогийн хамт сэтгүүлчтэй уулзах үеэр, Унгарын тал хэрэв Хятадын “Huawei” компанийн бүтээгдэхүүнүүдийг хэрэглэвэл хоёр орны хамтын ажиллагааг нөлөөлөх болно гэжээ. Унгарын Гадаад хэргийн сайд хариуд нь, Унгар, Хятад улсын ямар хамтын ажиллагаа ч гэсэн Америктай тогтоосон түншлэлийн харилцаанд заналхийлэл болохгүй гэсэн бөгөөд Хятадын асуудлыг хөндөхдөө хуурамч байхыг сануулжээ.Мөн Америкаас Европын Холбоонд суугаа элчин сайд саяхан хэлэхдээ, хэрэв Хятадын компанийн тоног төхөөрөмжийг хэрэглэхийг зөвшөөрөл олгосон ямар нэгэн орон Америкийн хориг арга хэмжээнд өртөх эрсдэлтэй хэмээн илээр мэдэгджээ.

Их уншсан

холбоотой мэдээ