Экспорт импортын хэмжээ нэмэгдэх төлөвтэй байна

2019-02-12 18:20:39
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

12-нд болсон Худалдааны Яамны хэвлэлийн бага хуралд ХХЯ-ны ерөнхий хэлтсийн дарга Чү Шижя: 1-р сард Хятадын бараа бүтээгдэхүүний экспорт импортын хэмжээ өсөх хандлагаа хадгалах төлөвтэй байна гэжээ.

Саяхан Хятадын Гаалийн газар 1-р сарын Хятадын гадаад худалдааны экспорт импортын тоо баримтыг нийтэллээ. Чү Шижя үүнтэй холбогдуулан: Хятадын өнөөгийн гадаад худалдааны хөгжил ээдрээтэй тулгарч байгаа ч олон ашигтай нөхцөл бий. Дэлхийн эдийн засаг муудаж буй дарамт ихсэж байгаа ч аажмаар сэргэж байна. Мөн Хятад улс илүү нээлттэй бодлого барьж, гадаад худалдааны бодлогоо тогтвортой байлгасны үр дүн илэрхий, үйлдвэрлэлийн чадавх дээшилж, аж ахуйн эрч хүч нэмэгдсэн нь гадаад худалдааны хөгжилд хүчтэй дэмжлэг үзүүллээ гэжээ.

Тэрээр: 2019 онд Хятад улс зах зээлийн олон талт байдлыг илүү өргөтгөж, олон улсын зах зээл дэх бодлогоо сайжруулан, импортоо өргөтгөж, импортын нөөцийг ашиглан гадаад худалдааны өндөр чанартай хөгжлийг дэмжинэ гэжээ.

Н.Пүрэвжав

Их уншсан

холбоотой мэдээ