​Нэг бүс нэг замыг бүтээн байгуулахад хэнийг ч албадаагүй

2019-02-13 10:06:25
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 12-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чүнь-Ин: Холбогдох улс орнуудтай хамтран Нэг бүс нэг замыг бүтээн байгуулах үйл явцад Хятад улс хэнийг ч албадахгүй, "Хүлээн зөвшөөрөхийн аргагүй урьдач нөхцөл" гэгчийг дурдаагүй, төсөл бүр нь талуудтай эрх тэгш зөвшилцсөний үр дүн юм гэжээ.

Хуа Чүнь-Ин мөн өдрийн хэвлэлийн бага хуралд сэтгүүлчийн сонирхсон асуултад хариулахдаа: 150 гаруй улс орон, олон улсын байгууллага Хятад улстай Нэг бүс нэг замыг хамтран бүтээн байгуулах хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурж, хамтын ажиллагааны олон төсөл хэрэгжин, үр дүнд хүрсэн бөгөөд холбогдох улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийг эрчимтэй хөдөлгөх хүчээр сэлбэж байна. Нэг бүс нэг зам олны талархлыг хүлээсэн олон улсын олон нийтийн бүтээгдэхүүн, олон улсын хамтын ажиллагааны чухал индэр боллоо. Зөвшилцөж, хамт бүтээн байгуулж, хуваалцах нь Нэг бүс нэг замын бүтээн байгуулалтын гол дүрэм юм. Хятад улс холбогдох улс оронтой Нэг бүс нэг замыг хамтран бүтээн байгуулахдаа ямагт эрх тэгш, нээлттэй зарчмыг баримтлан, зах зээлийн журам, олон улсын дүрмийг мөрдөн ажиллаж байна гэжээ.

Хуа Чүнь-Ин: Зарим төсөлд бэрхшээлтэй асуудал тулгарсан ч Нэг бүс нэг замын хамтын ажиллагаа нь холбогдох улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд идэвхтэй үүрэг гүйцэтгэхийг өөрчилж чадахгүй юм. Иймээс өргөн хүрээнд талархал хүлээдэг юм гэжээ.

Энэ онд Хятад улс Нэг бүс нэг замын олон улсын хамтын ажиллагааны чуулга уулзалт зохион байгуулна. Хятад улс үүгээр дамжиж, талуудтай хамтран Нэг бүс нэг замыг бүтээн байгуулсан ахицаа дүгнэж, ирээдүйн хамтын ажиллагааны хэтийн төлөвийг гарган, чанартай, дээд түвшинд, өндөр стандарт хангасан Нэг бүс нэг замыг бүтээн байгуулахыг хүсэж байна гэжээ. Сарантуяа

Их уншсан

холбоотой мэдээ