АНУ-ын БХЯ-ны сайдын түр орлон гүйцэтгэгч Иракт айлчлав

Уртнасан 2019-02-13 10:11:40
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 12-нд АНУ-ын БХЯ-ны сайдын түр орлон гүйцэтгэгч Патрик Шанахан Иракт айлчилж, Багдадад Иракийн ерөнхий сайд Абдул Махдитай хэлэлцээ хийжээ. Хоёр тал, терроризмтой тэмцэх, АНУ, Иракийн аюулгүйн хамтын ажиллагаа зэрэг асуудлаар ярилцсан байна.

АНУ-ын БХЯ 12-нд нийтэлсэн мэдэгдэлдээ: Патрик Шанахан ба Абдул Махди нар хэлэлцээний явцад АНУ, Иракийн аюулгүйн хамтын ажиллагааны харилцааг хүлээн зөвшөөрч, хэт даврагч “Исламын улс” бүлэглэлд цохилт өгөх олон улсын холбоотны дэмжлэгээр “Исламын улс” бүлэглэлийг бут ниргэх нь энэ хамтын ажиллагааны гол тал гэжээ.

12-нд Иракийн ерөнхий сайдын албаны нийтэлсэн мэдэгдэлд: Мөн өдөр Абдул Махди айлчлан ирсэн Патрик Шанахантай хэлэлцээ хийж, хоёр тал Ирак, АНУ хоёр орны харилцаа, терроризмд цохилт өгөх, бүс нутгийн чиг хандлагын талаар санал солилцсон гэжээ. Абдул Махди: Терроризмтой тэмцэх асуудлаар Америкийн талтай үргэлжлүүлэн хамтран ажиллахад Иракийн тал бэлэн байна. Хоёр тал хоёр орон хоорондын аюулгүйн гэрээг зайлшгүй хүндэтгэх ёстой. АНУ-аас Иракт суугаа арми зөвхөн терроризмтой тэмцэх, Иракийн аюулгүйн армийн бэлтгэл сургалтад туслах үүрэгтэй. Иракт ямарваа гадаад орны цэргийн бааз байхыг Ирак хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ