Хятад бол интернетийн аюулгүй байдлын хамгаалагч юм

2019-02-13 10:26:34
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Орон нутгийн цагаар 11-нд, БНХАУ-аас Европын холбоонд суугаа дипломат төлөөлөгчдийн газар: Хятад бол интернетийн аюулгүй байдлыг тууштай хамгаалагч бөгөөд интернетээр дамжин нууцыг хулгайлах ямарваа халдлагад цохилт өгсөөр ирсэн юм. Хятадын засгийн газар худалдааны нууцыг хулгайлах аливаа хүнийг дэмждэггүй, ийм ажиллагаанд оролцдоггүй гэжээ.   

Их Британийн мэргэжилтэн ЕХ-ын гишүүн орнуудад Хятадын засгийн газартай холбоотой хакерын зохион байгуулалттай цахим халдлагын гэрчийг хангасан гэж Bloomberg агентлаг 11-нд мэдээлжээ. БНХАУ-аас Европын холбоонд суугаа дипломат төлөөлөгчдийн газрар тус агентлагийн асуултад хариулахдаа: Зарим улс интернетийн аюулгүй байдлын асуудлаар Хятад улсыг гүтгэж байна. Ондоо санаатайгаар дуулиан тарихыг бид хатуу эсэргүүцэж байна. Хоёр талын харилцаа, чухал салбар дахь хамтын ажиллагааг хохироохоос зайлсхийж, Хятад улсыг гүтгэхээ зогсоохыг шаардаж байна гэжээ.


Их уншсан

холбоотой мэдээ