"Хятадын өөрчлөлт нээлтийн 40 жил" үзэсгэлэн нээгдэв

2019-02-13 10:32:01
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

"Хятадын өөрчлөлт нээлтийн 40 жил" үзэсгэлэн нээгдэв

ХОУР-гийн мэдээ: 12-нд Кайрт, БНХАУ-аас Египетэд суугаа элчин сайдын яамны зохион байгуулсан “Хятадын өөрчлөлт нээлтийн 40 жил” үзэсгэлэн нээгдэж, БНХАУ-аас Египетэд суугаа элчин сайд Сүн Айгүө, Египетийн экс ерөнхий сайд Иссам Шараф зэрэг Хятад, Египетийн 100 гаруй зочин төлөөлөгч, сэтгүүлчид үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээнд оролцлоо.

БНХАУ-аас Египетэд суугаа элчин сайд Сүн Айгүө нээлтийн арга хэмжээнд хэлэхдээ: Хятадын өөрчлөлт нээлтийн 40 жил Хятад, Египетийн харилцааны хөгжлийн алтан үе байлаа. Ялангуяа сүүлийн жилүүдэд, Хятад улсын дарга Ши Жиньпин, Египетийн ерөнхийлөгч Абдел Ал Сиси нарын хамтын хүчин чармайлтаар, Нэг бүс нэг зам санаачилга болон Сувизийн татмал голын шинэ хонгилын бүтээн байгуулалтыг хамтдаа ахиулж, хоёр орны хөгжлийн стратегийг холбон, түүхийн ховор нандин боломж бий болгосон юм гэжээ.

Египетийн экс ерөнхий сайд Иссам Шараф нээлтийн арга хэмжээнд хэлэхдээ: Өөрчлөлт нээлтийн 40 жил Хятадын үйлдвэрлэх хүчнийг асар ихээр чөлөөлсөн юм. Хятад улс олон улсын үүрэг хариуцлагаа биелүүлж, Хятад улс дэлхийн олон оронтой нээлттэй зөвшилцөл хийж, Хятад улсын зүгээс дэлхийн эдийн засгийн өсөлтөд үзүүлж буй хувь нэмрийг дэлхийн ард түмэнд харууллаа гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ