Гаднаас дарамт өгөх оролдлого биелэхгүй гэв

Уртнасан 2019-02-13 10:40:21
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Иранд гаднаас дарамт өгөх замаар асуудлыг зохицуулах гэсэн оролдлого биелэхгүй гэж 12-нд Ираны ГХЯ-ны сайд Мохаммад Зариф хэлснийг Ираны албаны мэдээллийн хэрэгсэл Исламын Бүгд Найрамдах Иран Улсын мэдээний агентлаг мэдээлжээ.

Мөн өдөр Тегеран хотноо улс орнуудаас Иранд суугаа элчин сайд, гадаадын бусад байгууллагаас Иранд суугаа төлөөлөгчидтэй Зариф уулзахдаа: Улс төр, эдийн засгийн дарамт Иранд нөлөөлөхгүй. Ираны үндэсний аюулгүй байдалтай хамаатай асуудалд, Иран өөрийн хүчиндээ түшиглэнэ. Ираны ард түмний засгийн газраа дэмжиж буй дэмжлэг бол Ираны үндэсний аюулгүй байдлын үндэс суурь юм гэжээ.

АНУ, Польш хамтран энэ сарын 13, 14-нд Польшийн нийслэл Варшавт Дундад Дорнодын асуудлаарх сайдын хэмжээний хурал зохион байгуулж, 40 гаруй улс орон, бүс нутаг төлөөлөгчөө оролцуулах төлөвтэй байна. Ираны асуудал бол тус хурлын хэлэлцэх гол сэдвийн нэг юм.

Их уншсан

холбоотой мэдээ