Нэг бүс нэг замын бүтээн байгуулалт амжилтад хүрч байна

2019-02-13 11:08:12
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Нэг бүс нэг замын бүтээн байгуулалт амжилтад хүрч байна

Жүншинь агентлагийн мэдээ: Энэ оны 4-р сард Хятад улс "Нэг бүс нэг зам" олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний II форумыг зохион байгуулна. 12-нд Хятадын Худалдааны яамны орлогч сайд Чянь Кэмин: Одоо Нэг бүс нэг замын бүтээн байгуулалт чансаатай хөгжлийн замаар түргэн ахиж байна гэжээ.

Чянь Кэмин мөн өдөр болсон хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ: 2018 онд Нэг бүс нэг замын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны цар хүрээ өргөжиж, чансаа нь ихээр дээшилсэн. Худалдаа түргэн хөгжиж байна. Хятад улс Нэг бүс нэг зам дагуу 9 оронтой цахим худалдааны хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурж, Хятад-Европын галт тэргийг нэмж, жилд 6363 удаа аялуулан 540 мянган чингэлэг тээвэрлэж, Нэг бүс нэг зам дагуу орнуудтай хийсэн худалдааны хэмжээ 1.3 их наяд ам долларт хүрч, 16.3 хувиар нэмэгдсэн гэжээ.

Хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа тасралтгүй гүнзгийрчээ. Албаны тоо баримтаас үзвэл, Нэг бүс нэг зам дагуу орнууд 2018 онд Хятад улсад 6.08 тэрбум ам.долларын хөрөнгө оруулж, Хятад улс Нэг бүс нэг зам дагуу орнуудад 16.27 тэрбум ам.долларын хөрөнгө оруулжээ. Том чухал төслийг чанартай гүйцэтгэсэн юм. Дэд бүтцээ харилцан холбох төслүүд хэрэгжиж эхлэн, Мальдивын Хятад-Мальдивын найрамдлын гүүрийг барьж дуусган ашиглалтад оруулав. Аддис-Абеба-Жибути төмөр зам ашиглалтад орж, Гвадар боомт бүрэн хүчин чадлаараа ажиллах боломжтой боллоо. Тайланд, Хятадын Раёнг аж үйлдвэрийн парк, Хятад, Этиопын Тайда Сувизийн эдийн засаг, худалдаан хамтын ажиллагааны бүс, Сиханок боомтын эдийн засгийн онцгой бүс сайн сайхан хөгжлийн төлөвтэй байна.

Мөн чөлөөт худалдааны бүсийн сүлжээг түргэтгэн байгуулж байна. Чянь Кэмин хэлэхдээ: Эргэн тойрноороо гол болгож, Нэг бүс нэг зам, дэлхийн олон орныг хамарсан өндөр стандарт бүхий чөлөөт худалдааны бүсийн сүлжээ бий болж байна гэжээ.

Хамтын ажиллагааны механизм улам боловсронгуй болж байна. Хоёр талын эдийн засаг, худалдааны комиссын бүдүүвчид Хятад улс Тайланд, Кенитэй худалдааг чөлөөтэй болгох ажлын хэсэг байгуулж, Кувейт, Йордантай хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны ажлын хэсэг байгуулан, 7 улс оронтой үйлчилгээний худалдааны хамтын ажиллагааны механизм байгуулсан бөгөөд эдгээр механизм Нэг бүс нэг замын бүтээн байгуулалтад тогтолцооны баталгаа хангасан байна.

Их уншсан

холбоотой мэдээ