Ляонин муж өөрчлөлт хөгжлийг ахиулж байна

2019-02-13 11:08:44
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Ляонин муж өөрчлөлт хөгжлийг ахиулж байна

2017 оны 3-р сарын 7-нд Ши Жиньпин дарга Бүх Хятадын XII сонгуулийн АТИХ-ын V бүгд хурлын Ляонин мужийн төлөөлөгчдийн хэлэлцүүлэгт оролцохдоо: Хангамжийн талын бүтцийн өөрчлөлтийг ахиулах, төрийн өмчит аж ахуйн нэгжийн өөрчлөлт хөгжлийг ахиулах, дарга нарын хэв суртлын өөрчлөлтийг ахиулах гэсэн "гурвыг ахиулах" шаардлага тавьсан юм. Ляонин муж Ши Жиньпин даргын "гурвыг ахиулах" шаардлагын дагуу аж үйлдвэрийн хуучин баазыг өөрчлөн хөгжүүлэх ажлыг ахиулж байна.

Ляонин муж өөрчлөлт хөгжлийг ахиулж байна

Ойрын хоёр жилийн хугацаанд Ши Жиньпин даргын шаардлагыг биелүүлж, Ляонин муж өөрчлөлт хийж хөгжил дэвшлийг ахиулж байна. 2018 онд тус мужийн орон нутгийн төрийн өмчит аж ахуйн нэгжийн өөрчлөлтийг бүх талаар ахиулах ажил эрчтэй өрнөж, "XIII таван жилийн төлөвлөгөө"-ний ган, нүүрсний хэт үйлдвэрлэлийг багасгах үүргээ урьдчилан биелүүлжээ. 2018 онд тус мужийн орон нутгийн нийт үйлдвэрлэлийн хэмжээ 2.53 их наяд юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 5.7 хувиар нэмэгджээ. Үйлдвэрлэлийн өсөлтийн хурдаар улсдаа тэргүүлж, Ляонин мужийн эдийн засаг тогтвортой, эрүүл хөгжлийн замдаа орсон юм.

Ляонин муж өөрчлөлт хөгжлийг ахиулж байна

Н.Пүрэвжав

Их уншсан

холбоотой мэдээ