Европын холбооноос гарах асуудлаар байр сууриа илэрхийлэхийг уриалав

2019-02-13 11:15:40
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 12-нд Францын гадаад хэргийн яам сонсгол мэдээ нийтэлж: Францын гадаад хэргийн сайд Ли Дриан, Европ тивийн үйл хэрэг хариуцсан сайд Насалие Лоисау нар мөн өдөр Парист айлчилж очсон Их Британийн гадаад хэргийн сайд Жереми Ханттай тус тус уулзаж, Их Британи Европын холбооноос гарах асуудлаар тодорхой байр сууриа илэрхийлэхийг уриалсан гэжээ.

Сонсгол мэдээнд: Франц, Их Британи хоёр тал Их Британи Европын холбооноос гарах хэлэлцээрийн өнөөгийн үе шатны тухай ярилцсан юм. Франц ба Европын холбооны бусад гишүүн орнууд Их Британи Европын холбооноос гарах асуудлаар Европын холбоотой хэлэлцээ хийхийг дэмжиж байна. Их Британийн байр сууриа илэрхийлэх цаг болсон гэж Франц дахин нотолсон гэжээ.

Сонсгол мэдээнд тэмдэглэхдээ: Хоёр тал олон улсын бусад асуудлаар мөн санал солилцлоо. Олон улсын гэрээг хүндэтгэж, олон улсын аюулгүй байдлыг баталгаажуулсан нөхцөлд Ираны цөмийн хэлэлцээрийг хэрэгжүүлэхийг дэмжинэ. Зэвсэглэлээр хөөцөлдөхийг хязгаарлах гэрээг Франц, Их Британи дэмжиж, стратегийн тэнцвэртэй байдлыг хамгаална гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ