Үйлчилгээний экспорт импортын хэмжээ нэмэгдэв

Уртнасан 2019-02-13 15:10:59
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Ардын өдрийн сонины мэдээ: 12-нд Хятадын Худалдааны яамны Үйлчилгээний худалдааны хэлтсийн албан тушаалтан хэлэхдээ: 2018 онд Хятадын үйлчилгээний экспорт импортын хэмжээ шинэ рекорд тогтоож, тус жилийн үйлчилгээний экспорт импортын нийт хэмжээ 5 их наяд 240.2 тэрбум юаньд хүрснээс үйлчилгээний экспорт 1 их наяд 765.8 тэрбум юань хүрсэн нь 2017 оныхоос 14.6 хувиар нэмэгдэж, 2011 оноос хойших хамгийн түргэн өссөн үзүүлэлт болсон бол импорт 3 их наяд 474.4 тэрбум юаньд хүрч 10 хувиар нэмэгдлээ. 2018 онд Хятадын үйлчилгээний экспорт импортын өсөлт дэлхийн гол гол эдийн засгийн цогцоос дээгүүр байсан бөгөөд хэмжээгээр дэлхийд хоёрдугаарт орсон хэвээр байна гэжээ.

Үйлчилгээний худалдааны бүтэц улам сайжирч, чанартай хөгжих талаар идэвхтэй ахиц гаргажээ. Мэдлэгээр гол болгосон үйлчилгээний экспорт импорт 1 их наяд 659.21 тэрбум юаньд хүрсэн нь 20.7 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд ерөнхий өсөлтийн түвшнээс 9.2 нэгж түргэн, экспорт импортын нийт хэмжээний 32.4 хувийг эзэлсэн байна.

Үүний зэрэгцээ Соёл, аялал жуулчлалын яамны 12-нд нийтэлсэн 2018 оны аялал жуулчлалын зах зээлийн үндсэн байдлаас үзвэл, дотоодын жуулчид давхардсан тоогоор 5 тэрбум 539 саяд хүрсэн нь 2017 оныхоос 10.8 хувиар нэмэгдэж, хилээр орж гарсан жуулчид давхардсан тоогоор 291 саяд хүрсэн нь 7.8 хувиар нэмэгджээ. Бүтэн жилийн аялал жуулчлалын нийт орлого 5 их наяд 970 тэрбум юань хүрсэн нь 2017 оныхоос 10.5 хувь нэмэгдсэн байна.

Их уншсан

холбоотой мэдээ