Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд ахиц гарав

2019-02-13 15:43:25
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Энэ оны 4-р сард, Хятад улс Бээжин хотод "Нэг бүс нэг зам" олон улсын хамтын ажиллагааны II дээд уулзалт зохион байгуулна. Саяхан сэтгүүлч Худалдааны яамнаас мэдээлснээр, 2018 онд, Хятад улс "Нэг бүс нэг зам" дагуу орнуудтай эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаагаа улам эрчимжүүлж, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн, чөлөөт худалдааны сүлжээг түргэтгэн байгуулж, хамтын ажиллагааны механизм ч аажмаар сайжирч байна.

"Нэг бүс нэг зам"-ыг хамтдаа байгуулах санаачилга гаргаснаас хойш 5 жилийн турш, Хятад улс "Нэг бүс нэг зам" дагуу орнуудтай хоёр талын зах зээлийг идэвхтэй өргөжүүлж, худалдааны либералчлал, хялбарчлалыг дэмжин, торгоны замын цахим худалдааг түргэтгэсээр ирлээ. 2018 онд хоёр талын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаанд ахиц дэвшил гарсан гэж Худалдааны яамны орлогч сайд Чянь Кэмин танилцууллаа. "Бид 9 улс оронтой цахим худалдааны хамтын ажиллагааны баримт бичигт гарын үзэг зурсан. Мөн Хятад, Европын галт тэрэг жилдээ 6363 вагон аялуулж, 540 мянган чингэлэг бараа бүтээгдэхүүн тээвэрлэн, "Нэг бүс нэг зам" дагуу орнуудтай хийсэн худалдааны ерөнхий хэмжээ жилд 1.3 их наяд ам.долларт хүрч 16.3 хувиар нэмэгдсэн нь гадаад худалдааны ерөнхий өсөлтөөс 3.7 нэгжээр өндөр байгаа юм” гэжээ.

Өнгөрсөн нэг жилд, Хятад улс гадаадын хөрөнгө дотоодын зах зээлд орох зөвшөөрлийг чөлөөтэй болгож, худалдааны орчноо сайжруулан, гадаад хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны удирдлагын тогтолцооны өөрчлөлтийг гүнзгийрүүлж, үйлчилгээний баталгааг улам чангатгажээ. Тоо баримтаас үзвэл, 2018 онд, "Нэг бүс нэг зам" дагуу орнууд Хятадад 6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулсан бол Хятад улс "Нэг бүс нэг зам" дагуу орнуудад 16 тэрбум 270 сая ам.долларын шууд хөрөнгө оруулжээ. Мөн Хятад улс Япон, Испани, Нидерланд, Бельги зэрэг оронтой гуравдагч зах зээлийн хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үзэг зурсан байна.

Чянь Кэнмин хэлэхдээ: Хятад улс "Нэг бүс нэг зам" дагуу орнуудтай томоохон төслийн бүтээн байгуулалтад хамтран ажиллаж, эдгээр төслүүд тухайн бүсийн ажил олголт, эдийн засаг, нийгмийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэж байна гэжээ. "Хятад, Мальдивийн найрамдлын гүүр, Жибут-Аддис Абаба чиглэлийн төмөр зам ашиглалтад орж, Гвадар боомт ч ажиллахад бэлэн болоод байна. Эдгээр том төслүүд тухайн бүсийн эдийн засаг, ниймийн хөгжил, ардын амьдралыг сайжруулахад түлхэц болно. Хилийн чанад дахь эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны "Нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтын гол хэсэг болж байна. Тайланд, Хятадын аж үйлдвэрийн Раёнг парк, Хятад, Египетийн Суэцийн эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны бүс, Камбож дахь Сиануквилийн боомтын эдийн засгийн онцгой бүсийн хөгжил эрчтэй хөгжиж, олон шинэ ажлын байр гаргасныг тухайн улс орнууд өндрөөр үнэлж байна. Камбожийн Сиануквилийн боомтын эдийн засгийн онцгой бүс гэхэд тухайн нутгийн 22 мянган хүнийг ажлаар хангасан нь боомтын нийт ажил олголтын ихээхэн хувийг эзэлж байна" гэжээ.

Чянь Кэмин хэлэхдээ: Хятад улс "Нэг бүс нэг зам" дагуу хөрш орнуудаа түшсэн, дэлхий нийтэд хандсан өндөр стандартын чөлөөт худалдааны сүлжээг бүтээн байгуулж байна. Хоёр талын эдийн засаг, худалдааны хамтарсан зөвлөлийн хүрээнд Хятад улс Тайланд, Кени зэрэг оронтой худалдааг дэмжих ажлын хэсэг байгуулж, Кувейт, Йордан зэрэг оронтой хөрөнгө оруулж хамтран ажиллах ажлын хэсэг байгуулан, мөн 7 улс оронтой худалдаанд үйлчлэх хамтын ажиллагааны механизмд гарын үсэг зурснаар эдгээр мехаханизм, арга хэмжээ нь "Нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтад тогтолцооны баталгаа өгөх болно гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ