Өөрчлөлт нээлтийг дахин гүнзгийрүүлж байна

2019-02-13 10:14:55
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

ХКН-ын XVIII их хурлаас хойш, жил бүрийн Хятадын хоёр чуулганы үеэр Ши Жиньпин дарга төлөөлөгчдийн бүлгэмд очиж тэдний хэлэлцүүлэгт оролцон төрийн хэргийг хамтдаа ярилцан, заавар өгч, газар орон, салбаруудын шинэ эринд шинэ байдал бий болгоход хөдөлгөгч хүч болдог билээ.

Ши Жиньпин дарга 5 жил дараалан Шанхай хотын төлөөлөгчдийн хэлэлцүүлэгт оролцон, өөрчлөлт нээлт, инновац, засаглалын тухай ярьж, үзэл санаагаа нэгтгэн, чиглэлээ тодорхойлж, хүмүүсийн урам зоригийг хөгжөөсөн юм. Өнөөдөр Шанхай хотод очиж, ерөнхий нарийн бичгийн даргын зааврын үзэл санааг тэд хэрхэн хэрэгжүүлж, өөрчлөлт нээлтийг дахин гүнзгийрүүлэх итгэл зоригоо хөвчилж, бүх Хятадын өөрчлөлт хөгжлийн их үйл хэрэгт үйлчилж байгаатай танилцъя.

Өөрчлөлт нээлтийг дахин гүнзгийрүүлж байна

Ши Жиньпин дарга 2017 онд Шанхайн төлөөлөгчдийн хэлэлцүүлэгт оролцохдоо: Хятадын нээлттэй хаалга хаагдахгүй, бүх талаар гадаадад нээлттэй байхыг баримталж, худалдаа, хөрөнгө оруулалтыг чөлөөтэй, хялбар болгохыг ахиулах хэрэгтэй гэжээ. Түүний зааврын дагуу Шанхай хот олон улсын тэргүүний эгнээнд орохоор хичээсэн байна. Өнгөрсөн сард Tesla компани гадаад дахь анхны үйлдвэрээ Шанхайд байгуулж, жилд 500 мянган авто машин үйлдвэрлэхээр төлөвлөж байна. Энэ бол тус хотын түүхэнд гадаадын хөрөнгө оруулалттай хамгийн том төсөл болно.

Өөрчлөлт нээлтийг дахин гүнзгийрүүлж байна

Tesla компанийн тэргүүн гүйцэтгэх захирал Элон Маск хэлэхдээ: Орон нутгийн захиргааны дэмжлэггүй бол Шанхай хотын супер үйлдвэр ийм түргэн байгуулагдах боломжгүй юм. Энэ үйлдвэр дэлхийн хамгийн сайн үйлдвэрийн нэг болно гэжээ.

2013 оны 9-р сард, Хятадын анхны чөлөөт худалдааны бүс болох Шанхайн чөлөөт худалдааны бүс албан ёсоор байгуулагдсан юм. Жил бүрийн хоёр чуулганы үеэр Ши Жиньпин дарга Шанхайн төлөөлөгчдийн хэлэлцүүлэгт оролцохдоо чөлөөт худалдааны бүсийн бүтээн байгуулалтад анхаарлаа хандуулдаг юм. Түүний зааврыг хэрэгжүүлж, Шанхайн чөлөөт худалдааны бүс тогтолцооны шинэчлэл хийж, 5 жилийн турш 127 өөрчлөлтийн үр дүнг бүх Хятад даяар түгээн хэрэгжүүлж, өөрчлөлт нээлттийн туршиц бүсийн үйлдлээ харуулсан байна.

Инновац бол хөгжлийг дайчлах анхны хөдөлгөгч хүч мөн. 2015 онд Ши Жиньпин дарга дэлхийд нэр нөлөө бүхий шинжлэх ухаан технологийн инновацын төв болохын төлөө хичээн зүтгэхийг Шанхай хотын удирдлагуудад шаардсан юм. Түүний зааврын дагуу Шанхай хот дэлхийд нэр нөлөө бүхий шинжлэх ухаан технологийн инновацын төв болох бүтээн байгуулалт, инновац бүтээх бодлого, эрч хүчээ нэмэгдүүлжээ. Хатуу X туяны электрон лазерын тоног төхөөрөмжийг байгуулж эхлэн, бие даан зохион бүтээсэн том оврын онгоцыг нисгэж, хавдрын эсрэг эм бэлдмэлийг зах зээлд оруулах зэрэг тэргүүний шинжлэх ухаан технологийн салбарт амжилт гаргасан байна.

Өөрчлөлт нээлтийг дахин гүнзгийрүүлж байна

Хороолол бол нийгмийн засаглалын үндсэн эс мөн. Ши Жиньпин дарга Шанхайн төлөөлөгчдийн хэлэлцүүлэгт оролцохдоо нийгмийн засаглалын тухай олонтоо ярьсан билээ. Тэрээр: Том хотын онцлог, жам ёсонд тохирсон нийгмийн засаглалын шинэ замыг олох нь Шанхай хотын хөгжилтэй холбоотой том асуудал юм. Хотын менежмент бол хатгамал оёх шиг нарийн ажил юм гэжээ. Түүний зааврын дагуу Шанхай хот олон баримт бичиг боловсруулан хэрэгжүүлж, анхан шатны бүтээн байгуулалт, нийгмийн засаглалыг системтэй эрчимжүүлсэн юм. Энэ оны 1-р сард болсон Шанхай хотын хоёр хурлын үеэр хог хаягдлыг ангилах тухай хуулийг санал нэгтэй баталснаар, хог хаягдлыг ангилах нь шинэ үеийн мода болсон байна.

Их уншсан

холбоотой мэдээ