​Хятад улс цэвэр эрчим хүчээр хангах систем байгуулав

2019-02-13 16:20:39
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 12-нд Үндэсний эрчим хүчний газраас сэтгүүлчийн мэдээлснээр, нүүрсээр цахилгаан гаргахад бохир хий бага ялгаруулан гаргах эрчим хүчинд хэмнэлтэйгээр өөрчлөн байгуулах тухай 2016-2020 оны зорилтоо Хятад улс хоёр жилийн өмнө биелүүлж, нүүрсээр цахилгаан гаргах дэлхийн хамгийн цэвэр системийг бүрдүүлсэн байна.

Хятадад нүүрсийг цэврээр ашиглаж, нүүрсээр цахилгаан гаргах салбарыг үр ашигтай хөгжүүлэхийн тулд 2014 оноос нүүрсээр цахилгаан гаргахад бохир хий бага ялгаруулах, эрчим хүчинд хэмнэлтэй өөрчлөн байгуулах төсөл хэрэгжүүлсэн юм. 2018 оны гуравдугаар улирлын эцсээр, Хятад улс бүх нүүрсний цахилгаан станцын цогцолборыг бохир хийн ялгарал багатайгаар өөрчлөн байгуулж, 700 сая киловаттаас дээш цахилгаан гаргаж, 580 сая киловатт цахилгаан гаргах цогцолборыг өөрчлөн байгуулах зорилтоо урьдчилан биелүүлж, шинээр байгуулсан стандарт хангасан цогцолборын хамт нийт 750 сая гаруй киловатт цахилгааныг бохир хийх ялгарал багатай гаргах боллоо. Үүний зэрэгцээ эрчим хүчинд хэмнэлтэй өөрчлөн байгуулсан цогцолбороор нийт 650 сая киловатт цахилгаан гаргасан байна.

2014 оноос хойш Хятад улс бохир хийн ялгарлыг багасган, эрчим хүчинд хэмнэлтэй болгон өөрчлөн байгуулсны дүнд нүүрсээр цахилгаан гаргах салбарын хүхрийн давхар исэл, азотын исэл, утаа тоосны ялгарал ихээр буурч, цахилгаан хангамжид шаардагдах нүүсний хэмжээ илэрхий багасан, цахилгаанаар нүүрс гаргах нь аюулгүй, цэвэр, үр ашигтай, найдвартай, уян хатан зохицуулах чадавхтай цахилгаан хангагч болж, цэвэр эрчим хүчний хөгжлийг хүчтэй ахиулан, агаарын бохирдлыг засахад чухал хувь нэмэр оруулсан байна. Сарантуяа

Их уншсан

холбоотой мэдээ