Дайсагнасан харилцаа аль алинд нь ашиггүй

Уртнасан 2019-02-13 17:14:16
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 12-нд Америкийн олон экс улс төрч, Хятад судлалын нэр нөлөө бүхий мэргэжилтнүүд Вашингтонд тайлан нийтэлж, АНУ, БНХАУ-тай зөвшилцөл, яриа хэлцлээр дамжин асуудлыг зохицуулах арга төсөл олох ёстой, "Америк, Хятадын сөргөлдсөн харилцаа хоёр талын аль алинд нь ашиггүй" гэсэн байна.

Америкийн худалдааны төлөөлөгч асан Чарлене Баршефски, Хятадад элчин сайдаар сууж асан Винстон Лорд, төрийн нарийн бичгийн даргын туслах асан Курт Кампбелл зэрэг Америкийн 17 экс улс төрч, Хятад судлалын мэргэжилтнүүд хамтран "Аяллын замыг засахуй: Хятадын тухай үр ашигтай, тогтвортой бодлого, зохицуулалт хийх" сэдэвт тайлан бичжээ.

Тайланд, сүүлийн хоёр жил АНУ, БНХАУ-ын харилцаа нэг үед хурцадмал байдалд орсон. Гэтэл хоёр орон эдийн засаг, нийгмийн салбар нягт харилцаа холбоотой юм. АНУ-ын хувьд, Хятадад дан ганц дарамт өгөх, хязгаарлах нь алсыг харсан арга биш юм. АНУ Хятадын тухай бодлого боловсруулахдаа БНХАУ-тай зөвшилцөл, яриа хэлцлээр дамжин зохицуулах арга төсөл олох ёстой. Эс бөгөөс Америк, Хятадын "маш чухал" харилцааг магадгүй "зайлсхийж болох байсан атал нөхөж болшгүй"-гээр хохироож мэднэ. "Америк, Хятадын дайсагнасан харилцаа хоёр талын аль алинд нь ашиггүй" гэж үзжээ.

Их уншсан

холбоотой мэдээ