НҮБ-ын Энхийг сахиулах хүчний үйл ажиллагаанд идэвхтэй оролцоно

2019-02-13 18:02:25
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

ХОУР-гийн мэдээ: Хятадын ГХЯ-ны төлөөлөгч Хуа Чүнь-Ин 13-ны хэвлэлийн ээлжит бага хуралд хэлэхдээ: Хятад улс НҮБ-ын Энхийг сахиулах хүчний үйл ажиллагааны гол оролцогч, санхүүжүүлэгч орны хувьд холбогдох улс орон, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг сэргээх, тухайн орон нутгийн ард түмний амь нас, эд хөрөнгийг хамгаалахын төлөө гарамгай хувь нэмэр оруулж, олон улсын үүрэг хариуцлага биелүүлсэн юм гэжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, "Дэлхийн энх тайвныг хамгаалагч Хятадын арми" сэдэвт үзэсгэлэн Нью-Йорк дахь НҮБ-ын төв байрт болж, НҮБ-ын дэд ерөнхий нарийн бичгийн дарга Атул Харе үзэсгэлэнд оролцон, хэлсэн үгэндээ: Хятад улс НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаанд өвөрмөц, гол үүрэг гүйцэтгэсээр ирсэн юм. Хятад шиг ийм гишүүн орны дэмжлэггүй бол НҮБ-ын Энхийг сахиулах хүчний үйл ажиллагаа өнөөдрийн шиг ийм амжилтад хүрч чадахгүй юм гэжээ. Үүнтэй холбогдуулж Хуа Чүнь-Ин хэлэхдээ: дэд ерөнхий нарийн бичгийн дарга Атул Харегийн хэлсэн Хятад улс олон улсын энх тайван, аюулгүйн байдлыг хамгаалахын төлөө гаргасан зүтгэлийн тухай үнэлгээг Хятадын тал сайшааж байна. НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагааг Хятад улс үргэлжлэн дэмжиж, идэвхтэй оролцох болно гэжээ.

Сайн-Өлзий

Их уншсан

холбоотой мэдээ