Столтонберг, Лавров нар хэлэлцээ хийнэ

2019-02-14 09:57:09
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Столтонберг, Лавров нар хэлэлцээ хийнэ

Синьхуа агентлагийн мэдээ: 13-нд Брюссель хотноо НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Женс Столтенберг: Би 15-нд Мюнхений Аюулгүй байдлын хурлын үеэр ОХУ-ын гадаад харилцааны сайд Лавровтой "Дунд ба ойрын зайн тусгалтай пуужинг устгах гэрээ"-ний асуудлаар хэлэлцээ хийнэ хэмээн зарлажээ.

Хоёр хоног үргэлжлэх НАТО-гийн Батлан хамгаалах яамны сайд нарын хурал 13-нд Брюссель дэх НАТО-гийн төв байрт болж, "Дунд ба ойрын зайн тусгалтай пуужинг устгах гэрээ"-ний хэтийн төлөв, НАТО-гийн олон нийтийн аюулгүй байдал, НАТО-Европын холбооны хамтын ажиллагаа зэрэг асуудлаар хэлэлцэх юм.

Столтенберг мөн өдрийн хэвлэлийн бага хуралд хэлэхдээ: НАТО Европт газар дээрх цөмийн шинэ зэвсэг байршуулах бодолгүй байна гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ