Иранд тавих шинэ хориг арга хэмжээг зарлав

2019-02-14 10:06:22
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

ХОУР-гийн мэдээ: 23-нд АНУ-ын Сангийн яам Ираны хоёр байгууллага, есөн хувь хүнд хориг арга хэмжээ авахаа зарлаж, эдгээр байгууллага, хувь хүнийг Америкийн иргэдэд чиглүүлсэн сүлжээний гэмт хэрэг, тагнуулын үйл ажиллагааг дэмжсэн гэж сэжиглэж байна гэжээ.

Мөн өдөр АНУ-ын Сангийн яамны зарласан мэдэгдэлд: "Шинэ горизонт байгууллага" нэртэй Ираны нэгэн байгууллага олон улсын хурал хийж, Ираны холбогдох байгууллагад хүн элсүүлж, тагнуулын мэдээ цуглуулсан. Үүнд Америкийн иргэн зэрэг гадаадын хүмүүс оролцож Ираны тагнуулын "ажилтан"-аар элсэж орсон. Дөрвөн хувь хүн нь тус байгууллагатай холбогдсон тул хориг арга хэмжээний нэрсийн жагсаалтад оруулсан гэжээ.

Өөр нэг Ираны байгууллага, таван хувь хүн нь Америкийн засгийн газар, армийн одоогийн болонажиллаж байсанажилтнуудад "сүлжээний гэмт үйл ажиллагаа" явуулсан тул хориг арга хэмжээ авах нэрсийн жагсаалтад оруулсан аж. Хориг тавьж байгаа этгээдүүдийн Америкийн нутаг дахь хөрөнгийг царцааж, Америкийн иргэд тэдэнтэй худалдаа хийхийг хориглосон гэж мэдэгдэлд тэмдэглэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ