Ядуурлаас ангижруулах ажлыг ахиулах хэрэгтэй

2019-02-14 10:14:33
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийг мэдээ: 13-нд Гуаншигийн Хэ Чы-д Нэн ядуу бүсийн ядуурлаас ангижруулах ажлын хурал болжээ. Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч, Хятадын Төрийн зөвлөлийн дэргэдэх Ядуурлыг бууруулж, хөгжүүлэх ажлын удирдах хэсгийн дарга Хү Чүньхуа: Төвийн эдийн засгийн хурал, төвийн хөдөө тосгоны ажлын хурлын үзэл баримтлалыг тууштай хэрэгжүүлж, илүү эрчтэй арга хэмжээ авч, бодит үйл ажиллагаа явуулан, нэн ядуу бүсийг ядуурлаас ангижруулах ажлыг бүх талаар ахиулж, Хятадын ард түмэнтэй хамт дунд чинээлэг нийгэмд бүх талаар оруулахыг баталгаажуулах хэрэгтэй гэжээ.

Хү Чүньхуа, нэн ядуу бүсийг ядуурлаас ангижруулах ажлын онцлох асуудал, чухал үүрэгт анхаарлаа хандуулж, нарийн бодож боловсруулан, хүчээ төвлөрүүлж эрчтэй ажиллах ёстой. Хүчээ төвлөрүүлэн "хоол хүнс, хувцас, боловсрол, эм эмнэлэг, орон сууц"-ны асуудлыг шийдвэрлэж, сургууль завсардахгүй байхыг баталгаажуулан, ядуурлаас үнэнхүү ангижруулж, хуучин орон сууцыг сэлбэн засаж, ундны усны аюулгүй байдлыг баталгаажуулах ёстой. Орон нутгийн нөхцөлд тохирсон өвөрмөц онцлогтой, өндөр үр ашигтай үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлж, дэд бүтэц, олон нийтийн үйлчилгээг сайжруулж, ядуурлаас ангижруулах ажил ба хөдөө тосгоны хөгжлийг уялдуулан, ядуу хүн амыг ядуурлаас ангижруулж, ядуу бүс нутгийн тогтвортой хөгжлийг дэмжих ёстой гэжээ.



Их уншсан

холбоотой мэдээ