1-р сард Хятадын CPI 1.7 хувиар өсжээ

2019-02-15 15:07:04
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ, Хятадын статистикийн үндэсний газрын 15-нд нийтэлсэн тоо баримтаас үзвэл, 1-р сард Хятадын оршин суугчдын хэрэглээний үнэ /CPI / 2018 оны мөн үеийнхээс 1.7 хувиар өсөж, өсөлт нь өнгөрсөн сараас 0.2 нэгжээр буурсан байна.

CPI-ыг бүрдүүлдэг 8 төрлийн бараа болон үйлчилгээний үнийн 7 нь өсөж 1 нь буурсан байна. 1-р сард хүнсний бүтээгдэхүүн, архи, тамхины үнэ 2018 оны мөн үеийнхээс 2 хувиар өсөж, CPI-г 0.61 нэгжээр өсгөсөн байна. бусад 7 төрийн барааны үнэд боловсрол, соёл, зугаа цэнгээн, эм эмнэлэг, эрүүл мэнд, бусад бараа бүтээгдэхүүн болон үйлчилгээний үнэ тус тус 2.9%, 2.7%, 2.3%-аар өсөж, орон сууц, хувцас засал, амьдралын хэрэглээний бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ тус тус 2.1%, 1.6%, 1.5%-аар өсөж, зам харилцаа, холбооны үнэ 1.3 хувиар буурсан байна.

Их уншсан

холбоотой мэдээ