​АНУ-ын конгресс санхүүгийн төслийг батлан зөвшөөрөв

2019-02-15 15:24:34
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 14-ний өдөр АНУ-ын Конгрессын сенат болон төлөөлөгчдийн танхим тус тус санал оруулж, холбооны засгийн газрын зарим ажил нь энэ санхүүгийн онд дахин зогсонги байдалд орохоос сэргийлэхийн тулд 330 тэрбум ам.доллар санхүүжүүлэхээр батлан зөвшөөрсөн байна.

Энэ санхүүжилтийн төслийг Цагаан ордонд өргөн барьж, ерөнхийлөгч Трамп гарын үсэг зурсны дараа хүчин төгөлдөр болно. 14-ний өдөр Цагаан ордон мэдэгдэл нийтэлж, ерөнхийлөгч Трамп санхүүжилтийн төсөлд гарын үсэг зурах бөгөөд АНУ үндэсний хэмжээнд онц байдал зарлах зэрэг засаг захиргааны арга замаар хилийн бүсийн “Үндэсний аюулгүй байдал, хүмүүнлэгийн хямрал”-ыг хориглоно гэжээ.

15-ны оройгоос өмнө Трамп энэ төсөлд гарын үсэг зурвал Нутаг дэвсгэрийн аюулгүйн яам, Хууль зүйн яам, Сангийн яам, Дотоод явдлын яам зэрэг холбооны засгийн газрын байгууллага энэ санхүүгийн онд дахин “зогсонги байдал”-д орохгүй юм байна.

Энэ санхүүгийн төсөлд 1.4 тэрбум ам.долларыг Америк, Мексикийн хилийн товлосон бүсэд 90 километр орчмын “Тусгаарлах хэрэм” байгуулахад зарцуулахыг зөвшөөрсөн нь 5.7 тэрбум ам.доллар гарган 300 гаруй километр “хилийн хана” байгуулна гэсэн Трампын шаардлагаас хол бага болжээ. Сарантуяа

Их уншсан

холбоотой мэдээ