Бүх талаар хуулийн засаглал явуулах намын удирдлагыг эрчимжүүлнэ

2019-02-15 16:56:25
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat



Синьхуа агентлагийн мэдээ, 2-р сарын 16-нд гарах “Чюши” сэтгүүлийн 4-р хугацааны дугаарт, ХКН-ын ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши жиньпины “Бүх талаар хуулийн засаглал явуулах намын удирдлагыг эрчимжүүлнэ” гэдэг гарчигтай чухал өгүүллийг нийтэлнэ.


Өгүүлэлд: Бүх талаар хуулийн засаглал явуулах нь суурь, баталгааны шинжтэй үүрэг гүйцэтгэж, агуу их тэмцэл, төсөл, үйлс, мөрөөдлийг нэгдэлтэй ахиулж, бүх талаар социалист орчин үеийн хөгжилтэй орон байгуулах шинэ явцдаа, бүх талаар хуулийн засаглал явуулах намын нэгдэлтэй удирдлагыг эрчимжүүлж, бүх талаар хуулийн засаглал явуулах шинэ үзэл баримтал, шинэ стратегиар удирдуулж, Хятадын онцлогтой социалист хуулийн засаглалыг хэлбэрэлтгүй баримтлан, үндэс суурь, төсөв төлөвлөгөөгөө, урт хугацааны хөгжлийг хуулиар баталгаажуулах хэрэгтэй гэжээ.


Өгүүлэлд: өнөө Хятад орон “хос зуун жил”-ийн зорилтыг биелүүлэх түүхийн уулзварт оршиж байгаа тул Хятадын онцлогтой социализмыг хөгжүүлэхэд хуулийн засаглал улам их шаардлагатай бөгөөд бүх талаар хуулийн засаглал явуулах намын удирдлагыг улам эрчимжүүлэх шаардлагатай юм. Намын төв хорооноос бүх талаар хуулийн засаглал явуулах төв зөвлөл байгуулах шийдвэр гаргасан нь ХКН-ын XIX их хурлын үзэл санааг нухацтай хэрэгжүүлэн, бүх талаар хуулийн засаглал явуулах намын нэгдэлтэй удирдлагыг эрчимжүүлэх шаардлагад нийцүүлэн, хуулийн засаглал явуулах том чухал асуудлуудыг судлан шийдвэрлэж, Хятадын онцлогтой социалист хуулийн засаглалын тогтолцоо, социалист хуулийн засаглалтай орон байгуулах хэрэгцээ шаардлагыг биелүүлэн, “хос зуун жил”-ийн зорилтыг биелүүлж, Хятадын үндэстнүүдийн агуу их сэргэн мандалтыг биелүүлэхэд хуулийн баталгаа хангах зорилготой юм гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ