​Хятадын таван газрын нэрийдлийг Саран дээр ашиглав

2019-02-15 16:57:18
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

15-ны өдөр Бээжинд Хятад улсын Үндэсний сансар судлалын газар, Шинжлэх ухааны академи болон Олон улсын одон орон судлалын холбоо хамтран Чан-Э-4-ийн саран дээр газардсан бүсийн газар зүйн нэрийдлийг дэлхий дахинд хандан мэдэгдсэн байна. Тухайлбал: Чан-Э-4-ийн газардсан цэгийг Тяньхэ бааз хэмээн нэрлэж, түүний эргэн тойронд гурвалжлан тархсан гурван нүхийг Жинюй, Хэгү, Тяньжинь хэмээн нэрлэжээ. Газардсан цэгийн Тхеодоре вон Карман нүхний төв дэх оргил хадыг Тайшань гэжээ. Ийнхүү саран дээр Хятадын элемент бүхий 12 газар зүйн нэрийдэл бий болжээ.

Хятадын таван газрын нэрийдлийг Саран дээр ашиглав

Энэ нь Хятад улсын сарны шинжилгээний төслийн шинжлэх ухааны тоо баримтын амжилтыг саран бөмбөрцгийн газар зүйн нэрийдэл болгосон чухал хэрэглээ юм. 2-р сарын 4-нд Олон Улсын одон орон судлалын холбоо сарыг тандах төслийн Чан-Э-2, Чан-Э-4-ийн сарны гадаргаас авсан нарийвчлан тоо баримтын дагуу өргөн барьсан Чан-Э-4-ийн газардсан цэг болон түүний ойролцоох таван газрын нэрийдлийг батлан зөвшөөрсөн байна. Сарантуяа

Хятадын таван газрын нэрийдлийг Саран дээр ашиглав

Хятадын таван газрын нэрийдлийг Саран дээр ашиглав

Хятадын таван газрын нэрийдлийг Саран дээр ашиглав

Хятадын таван газрын нэрийдлийг Саран дээр ашиглав


Их уншсан

холбоотой мэдээ