Чан Э-4 аппарат болон Юйтү-2 тандалт хийх аппаратын зургийг авчээ

2019-02-15 17:10:29
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятадын сансар судлалын үндсний газраас сурвалжлагчийн мэдээлснээр, АНУ-ын сансар судлалын агентлаг NASA-гийн сарыг тойрсон нисэх аппарат Хятадын хангасан мэдээллээр 1-р сарын 30, 31-д хоёр удаа Чан Э-4-ын газардсан бүсээр өнгөрөхдөө газардах аппарат болон тандалт хийх аппаратын зургийг авч, үнэ өртөгтэй зураг болсон байна. Үүний 2 дахь удаа авсан зургаас саран бөмбөрцгийн нөгөө тал дахь Чан Э-4 аппарат болон Юйтү-2 тандалт хийх аппаратыг тод харж болно.

Чан Э-4 аппарат болон Юйтү-2 тандалт хийх аппаратын зургийг авчээ

Хятад Америк хамтран саран бөмбөрцөгт холбогдох тандалт хийх ажиллагаа өрнүүлж байна. Ирээдүйд нэн олон шинжлэх ухааны илрүүлэлт болон үр дүн олохыг хүсэж байна.

Энэ удаагийн хамтын ажиллагааны үндсэн дээр саран бөмбөрцөг болон сансар огторгуйн тандалт хайгуул хийх салбарт үргэлжлэн хамтран ажиллахыг Хятад Америк хоёр тал зөвшилцөн тогтжээ. Хятадын сансар судлалын үндсний газар олон улсын хамтын нийгэмлэгтэй саран бөмбөрцөг болон сансар огторгуйд тандалт хайгуул хийх хамтын ажиллагаа өрнүүлж, сансрын техникийн дэвшлийг ахиулж хүн төрөлхтөнд хүртээмжтэй болгоход бэлэн байна. Гэрэлт орчуулав

Чан Э-4 аппарат болон Юйтү-2 тандалт хийх аппаратын зургийг авчээ


Их уншсан

холбоотой мэдээ