​Бээжин хот бичил жижиг аж ахуйн нэгжид зээл олгохыг дэмжих бодлого хэрэгжүүлэв

2019-02-15 17:22:16
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

ХОУР-ын мэдээ: Бээжингийн Банк даатгалын хяналтын газрын хариуцлагатай хүн 2-р сарын 14-ний өдөр Банкны салбарын ээлжит мэдээ нийтлэх хуралд хэлэхдээ: 2018 онд Бээжин хотын банкны салбарууд бичил, жижиг аж ахуйн нэгжид олгосон зээлийн хэмжээ 1.2 их наяд юаньд хүрч, 257 мянган аж ахуйн нэгжид зээл өгч, зээл авахаар өргөдөл өгсөн аж ахуйн нэгжийн 90 хувьд хүрсэн байна. Өдгөө Бээжин хот бас үргэлжлэн зээл олгохыг дэмжих бодлого гаргаж, хувийн хэвшил болон бичил, жижиг аж ахуйн нэгжид зээл олгох цар хэмжээгээ өргөтгөж байна.

Бээжингийн Банк даатгалын хяналтын газрын намын хорооны гишүүн Жян Пин танилцуулж хэлэхдээ: Хятадын бичил, жижиг аж ахуйн нэгжийн олонх нь хувийн хэвшлийн аж ахуйн нэгж болох юм, Бээжин хотын банкны салбар өнгөрсөн нэг жилд, бичил, жижиг аж ахуйн нэгж, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийг дэмжих эрч хүчээ эрчимжүүлж, нийтэд өгөөжтэй банк санхүүгийн үйлчилгээг нааштай бий болгож, хувийн хэвшил, бичил, жижиг аж ахуйн нэгжийн мөнгө босгохыг нэмэгдүүлж байна гэжээ. Тэрээр хэлэхдээ: Ноднин жилийн оны эцсийн байдлаар, Хятадын хөрөнгө оруулалттай банкнууд Бээжин хотын хувийн хэвшлийн аж ахуйн нэгжид олгосон зээлийн хэмжээ 1.16 их наяд юаньд хүрсэн байна. Бээжин хотын банкны салбар бичил, жижиг аж ахуйн нэгжид олгосон зээлийн хэмжээ нь 1.2 их наяд юаньд хүрсэн байна гэжээ.

Банкны дүрэм зуршил ёсоор бол, зээлийн хугацаа дууссаны дараа заавал урьдаар хүүг төлж, дараа нь банкны зүгээс компанийн бизнес эрхлэлтийн байдал, өрийн норм, компанийн итгэмжийн зэрэглэл зэрэг хүчин зүйлийг бодолцсоны дагуу цаашид зээл олгодог. Хэрэв компанийн бизнес эргэлт богино хугацаанд урсгал мөнгө нь тааруу байсан тохиолдолд, зээлээ буцаахын тулд урьдаар нэг хэсэг хөрөнгө цуглуулах шаардлагатай болох ба хувийн зээлийн арга замаар өндөр хүүтэй хөрөнгө мөнгө зээлсний улмаар компанийн хөрөнгийн дараасыг ихэсгэдэг.

Иймээс, 2-р сарын 13-нд Бээжингийн Банк даатгалын хяналт удирдлагын товчоо “Бичил, жижиг аж ахуйн нэгжийн үргэлжлэн зээл авах ажил хэргийг сайтар хийж, хувийн аж ахуйн нэгжийн хөгжлийг дэмжих тухай удирдах санал”-ыг албан ёсоор нийтэлж, банкны байгууллага өөрийн дотоод шаардлага, эрсдэлийн хяналт удирдлагын шаардлагыг хангасан урьдач нөхцөлд үргэлжлүүлэн зээл олгох үйл ажиллагаа өрнүүлж, шаардлагагүй үйл явцыг хасан, хөрөнгө босголтын гинжин хэлхээг богиносгох, өөрийн өртгийг бууруулан, хувийн ба бичил жижиг аж ахуйн нэгжийн зээлийн цар хэмжээг нэмэгдүүлэхэд жолоодлого болгосон байна.

Жянпин хэлэхдээ, уг“удирдах санал”-д, банкны байгууллага үргэлжлүүлэн зээл олгохдоо эерэгээр урамшуулан дэмжихийг шаардаж байна гэжээ. Тэрээр:“Үргэлжлүүлэн зээл олгох бодлогын мөн чанар нь, чанартай компанид олгох урамшууллын чанартай итгэмжийн зээлийн бодлого болох юм, харин туслан дэмжих шинжтэй зээлийн бодлого биш. Бодитойгоор хэлбэл, бизнес эрхлэлтэд нь түр хугацааны хүндрэл тулгарсан боловч бизнес эрхлэлт нь тогтвортой, хөгжлийн хэтийн төлөвтэй, нийслэлийн чухал чадавхын төлөвлөлтөд нийцэх компаниудад, учрыг нь үл ойлгон зээлийг нь зогсоох, зээл олгохоо азнахгүй, таслахгүй, харин үргэлжлүүлэн зээл олгох зэргээр дамжин компани бэрхшээлийг даван туулахад нь туслах ёстой. Үнэхээр зээлээ буцааж чадахгүй, ажиллах чадвараа алдсан шинжтэй хэрэглэгчдэд, үргэлжлүүлэн зээл авах нэрээр эрсдэлийг нуун далдалж, эрсдэлийг сунгахыг хориглоно” гэжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, өдгөө Бээжинд маш олон банкны байгууллага үргэлжлүүлэн зээл олгох бизнес эрхэлж байгаа бөгөөд ямар ч цагт зээлэх буюу буцааж төлөх, эргэлттэй ашиглах зэрэг итгэмжит зээлийн хэлбэрийг гаргасан байна. Энэ “удирдах санал”-ыг дэвшүүлсэн нь үргэлжлүүлэн зээл олгох бизнесийн үйл ажиллагааг улам ахиулж, компаниуд шинэ зээлээр хуучин зээлээ төлөх хүндрэлийг үр ашигтай зохицуулж, компанийн хөрөнгө босголтын өөрийн өртгийг илэрхий багасгах болно.

Их уншсан

холбоотой мэдээ