Ши Жиньпин Саудын Арабын ханхүүг хүлээн авч уулзана

2019-02-15 17:59:11
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

ХОУР-гийн мэдээ: 15-нд, Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан Бээжинд болсон ээлжит хэвлэлийн бага хуралд хэлэхдээ: Саудын Арабын ханхүү бөгөөд ерөнхий сайдын орлогч, Батлан хамгаалахын сайд Мухаммед бен Сальман 2-р сарын 21-нд БНХАУ-д айлчилна. Түүнийг Хятад улсын дарга Ши Жиньпин хүлээн авч уулзана гэжээ.

Гэн Шуан: Ойрын жилүүдэд Хятад, Саудын Арабын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа эрчтэй хөгжиж, хоёр орны улс төрийн итгэлцэл бэхжин, эрчим хүч, дэд бүтцийн бүтээн байгуулалт, сансар судал, хиймэл дагуул зэрэг салбарын ажил хэрэгч хамтын ажиллагаа баялаг үр дүнд хүрч, хүмүүнлэгийн салбарт нягт харилцаатай болсон гэжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, Хятадын Төрийн зөвлөлийн дэд ерөнхий сайд Хань Жэн ханхүү Мухаммед бэн Сальманыг хүлээн авч уулзан, түүнтэй хамт Хятад, Саудын Арабын дээд хэмжээний хамтарсан зөвлөлийн III хурлыг даргалан, хоёр тал хамтын ажиллагааны олон цуврал хэлэлцээрт гарын үсэг зурах юм.

Н.Пүрэвжав

Их уншсан

холбоотой мэдээ