Ши Жиньпин Америкийн төлөөлөгчтэй уулзав

2019-02-15 19:45:07
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 15-нд Бээжинд БНХАУ-ын дарга Ши Жиньпин Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны шинэ ээлжийн дээд хэмжээний уулзалтад оролцсон Америкийн худалдааны төлөөлөгч Роберт Лайтхайзер, Сангийн сайд Стивен Мнучин нарыг хүлээн авч уулзав.

Ши Жиньпин Америкийн төлөөлөгчтэй уулзав

Ши Жиньпин: Хятад, Америкийн харилцаа өнөөгийн хамгийн чухал хоёр талт харилцаа болоод байна. Хоёр орон дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалах, дэлхийн хөгжлийг ахиулах зэрэг өргөн цар хүрээнд нийтлэг ашиг сонирхолтой, чухал үүрэг хариуцлага хүлээж байгаа. Хятад, Америкийн харилцааг эрүүл, тогтвортой хөгжүүлэх нь хоёр орны ард түмний үндсэн ашиг сонирхолд нийцэх төдийгүй олон улсын хамтын нийгэмлэг ч үүнийг хүсэж байна. 2018 оны 12-р сард би ерөнхийлөгч Трамптай Аргентинд уулзаж хоёр тал уялдаа холбоо, хамтын ажиллагаагаа ахиулан, Хятад, Америкийн харилцааны тогтвортой байдлыг баталгаажуулах зэрэг чухал нийтлэг ойлголтод хүрсэн. Хоёр орны төлөөлөгчид ерөнхийлөгч Трамп бид хоёрын бий болгосон зарчим, чиглэлийн дагуу харилцан ойлголцож, хамтын ажиллагааг чухалчлан, маргаанаа шийдвэрлэж, хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, хоёр орны харилцааны эрүүл хөгжлийг ахиулахыг хүсэж байна гэжээ.

Тэрээр: 2018 оны 12-р сараас хойш хоёр орны эдийн засаг, худалдааны төлөөлөгчийн баг олон удаагийн үр ашигтай уулзалт зохион байгуулсан. Хятад, Америк хоёр улс салшгүй холбоотой, хамтран ажиллавал хамтдаа ашиг хүртэж, сөргөлдвөл хоёулаа хохирно. Хамтын ажиллагаа бол хамгийн зөв сонголт юм гэж би олонтоо хэлсэн. Хоёр орны худалдаа, эдийн засгийн салбарт оршиж буй маргаан, зөрөлдөөнийг хамтын ажиллагааны аргаар шийдвэрлэн, хамтдаа хүлээн зөвшөөрсөн хэлэлцээр байгуулахыг бид хүсэж байна. Хамтран ажиллахад мэдээж зарчим байх хэрэгтэй. Дэлхий нийт Бээжинд болж буй энэ уулзалтад анхаарал хандуулж байна. Зөвшилцөлд чухал ахиц гарлаа. Ирэх долоон хоногт хоёр тал Вашингтонд уулзана. Та бүхэн үргэлжлэн хичээн ажиллаж, харилцан ашигтай, хамтдаа ашиг олох хэлэлцээр байгуулахыг хүсэж байна гэжээ.

Лайтхайзер, Мнучин нар Ши Жиньпин даргад ерөнхийлөгч Трампын мэндчилгээг дамжуулаад: Америк, Хятадын харилцаа маш чухал. Хоёр тал сүүлийн хоёр өдөр эдийн засаг, худалдааны асуудлаар ярилцаж, чухал, маргаантай асуудлуудад шинэ ахиц гаргасан. Цаашид хийх ажил их ч бат итгэлтэй байгаа. Америкийн тал Хятадын талтай хамт ойлголцлоо гүнзгийрүүлж, эрчтэй ажиллахыг хүсэж байна гэжээ.




Их уншсан

холбоотой мэдээ